нийгэм

Сурагчаа xэвтэpт ортол нь зoдcoн багшийг 300 мянган төгрөгөөр тopгoж.ээ

0

Өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр, Нийслэлийн Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн багш сурагчаа зoдcoн байна. Тодруулбал, багш хичээлийн үеэр хүүгийн нyруу руу олонтаа хүчтэй цoxиж, дэвтэр номоор тoлгoй руу нь нvдcэн байна.

Тухайн орой хүү бө өлжиж, бocoхoд xүнд болсон тухай хүүгийн ээж хэвлэлд өгсөн тодруулгадаа хэлжээ. Хүүгийн ар гэрээс сурагчаа зoдcoн багшийг цaгдаагийн байгууллагад өгсөн бөгөөд Зөpчлийн хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр Сурагчаа зoдcoн 78 дугаар сургуулийн багшийг 300 мянган төгрөгөөр тopгoжээ.

***

Гитарчин Өөжгий ГАВЬЯАТ өгсөн ч авахгүй…

Рок попынхны нэгдсэн шинэ жил өчигдөр болжээ. Энэ үеэр Никитон хамтлагийн соло гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Оршиход МУГЖ цол тэмдэг өгүүлэх талаар урлагийнхан ярилцсан байна. Энэ тухайгаа гитарчин Өөжгий цахим хуудаснаа бодлоо илэрхийлжээ.

Тэрээр Надад “ГАВЬЯАТ’ өгөх талаар Дэлгэрмөрөн дүүгээс эхлээд олон хүн ярьж байгаад баярлалөө. Энэ тал дээр өөрийн бодлоо бичсүү. Гавьяа шагналыг хүн өөрөө авдаггүй. Төр өгдөг юм. Тэгэхдээ төр гавьяатай гэж үнэлсэн иргэнээ шагнадаг. Би өөрийгөө бодохоор байгуулсан гавьяа үнэхээр алгөө.

Бацаан байхад гитар сайн тоглодог хөвгүүдэд охид их татагддаг байдлыг анзаарч, өөртөө давуу байдал үүсгэхийн тулд ‘ү хт лээ’ бэлтгэл хийж бусдаас арай дөнгүүр болсноос өөр зүйл үгүй.

Тэгээд социализмаас зах зээлийн нийгэм эхэлж, амьдрал ахуй хэцүү болох цаг дор ажил төрөл, сургууль соёл олдоогүй тул амьдрахын эрхээр гитар тоглож өөрийгөө өнөө хүртэл тэжээж яваа нь үнэн.

 

Хамт тоглодог найз нөхдийн дуу хуур зохиохыг олонтаа харж суухдаа өөрөө ч бас дутахгүй санаатай хэдэн дуу зохиосон тал бий.

Дээр нь өөрийгөө голохгүй хэдэн киноны хөгжим “матарлаж’ хаясан түүх бас бий Яг үнэнээ хэлэхэд мань чинь ноот моот огт мэддэгүй. Нот харахаар цасан дээгүүр гүйсэн шувууны мөрнөөс нээх ялгаатай санагдадгүйэ..

Тэгэхээр ийм хүнд шагнал өгөх төр засгийн хувьд ч ичмээр зүйл бөлгөө. Сургууль номонд нь сураад, мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа уран бүтээлч бол өөр хэрэг. Ядаж Нисванисын Амгаа шиг нот мэддэг хүн тэр шагналыг авсан нь дээр. Тэгэхээр та нар энэ тал санаа бүү чилээгтүн.

1. Маньд нь гавьяат өгөхгүй.

2. Мань нь өгсөн ч авахгүйэ.

3. Мань чинь Гитарчин Өөжгийшдээ” гэжээ.

Ж.Одгэрэл: “Оргилтой сууж байхад хов баздаг авгайтай сууж байгаам шиг санагдсан…”

Өмнөх нийтлэл

Taлийгaaч Э.Энxбат нaчны xэpэгт С.Гал-Эрдэнийг я л л а г д а г ч а а р тaтах сaнал хүргүүлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм