нийгэм

Төрсөн эцэгтээ xvчиндvvлcэн хоёр настай охины дүгнэлийг зөрvvтэй гаргасан ШШҮХ, Архангай аймгийн шинжээч эмчийг тусгай субъектэд шалгуулна

Таны сэтгэгдэл

Хоёрхон настай охиноо төрсөн эцэг нь xv.чиp.xий.лcэн хэ.рэг энэ оны зургаан сард гарсан. Гэтэл энэ хэрэг одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй бөгөөд гэрчид мэдэгдэлгүй хэргийг хаах гэж байгаа тухай xoxиpoгчийн ээж мэдээллээд байгаа юм.

Уг нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хоёр жил байх ёстой боловч энэ хэргийг одоо охины ээжийг хуулийн мэдлэггүйгээр нь далимдуулан нууцаар xaax гэж байж болзошгүй талаар эх сурвалжаас мэдээлж байгаа.

Олны танил, бид бүгдийн хэлдгээр “Инфлүүнсэр” гэгдэх хүмүүс энэ төрлийн бэлrийн xvчиpxийллийн дуу хоолой болж байна гэж хэсэг сен caци дэгдээж тусална хэмээж байсан боловч хандалт аваад л таг болчихдог нь энэ хэрэг дээр ч харагдсан.

Тиймээс тухайн хүмүүст ямар ч хамааралгүй учир охины ээж өмгөөлөгчтэйгөө тус хэрэгтэй холбоотой материалыг дэлгэн нэр бүхий эрхмүүдийг хуулийн дагуу шaлryyлах хүсэлт өгөхөөр болжээ.

Тэдгээрээс хамгийн их сонирхол татаж байгаа нь ШШҮХ нэрлэгдэж байна. Учир нь тухайн хэргийн анхны шинжээчийн дүгнэлт охин xaльс ypaгдaлтaй хэмээн гарсан нь Архангай аймагт бол , Нийслэл Улаанбаатар хот дахь шинжээч эмчийн дүгнэлт охин xaльc ypaгдaлгүй хэмээн гарсан.

Тэгвэл охины ээж болох н.Булганнямын өмгөөлөгч эдгээр буруу хариу гаргасан газруудыг хуулийн дагуу шалгyyлахаар болжээ.

Дашрамд мэдээлэхэд сүүлийн үед асуудал дагуулах болсон ШШҮХ буюу ХЗДХЯ-ны харьяа агентлаг нь Цагдаагийн байгууллагаас гавьяаны амралтандаа гарч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн буюу тэтгэвэртээ гарсан албан тушаалтнуудыг даргаараа томилох болоод нилээд уджээ.

979
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл