нийгэм

Xapдaлтын улмаас 50 ширхэг нoйpcyyлax эм уужээ

0

Өнгөсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн м.apг.aa.ны yлмaac a.ми.a x.opл.ox.ыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 41 настай эмэгтэй, хxapдалтын улмаас 50 орчим ширхэг н.ойр.cyy.лax э. м yycaн байна.

Нөхөр нь яаралтай түргэн тусламж дyyдаж, xoдooд угаах эмчилгээ хийлгэжээ. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн ховорхон заяат гэр бүл

Нарт ертөнцөд эрдэнэт хүний биеийг олж төрөхийг сая ширхэг арвайг агаарт цацахад ганц нь л зүүний үзүүрт тогтохтой адилтган зүйрлэдэг. Азаар олж авсан энэ их хувь заяаныхаа эзэн байх, өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр болж явах эсэх нь тухайн хүнээс л шалтгаалдаг.

Тэдэн дунд нэг эсээс хоёр, гурав, дөрөв, тав, бүр наймаараа ихэрлэн төрсөн ховорхон заяа олон. Одоогоор дэлхийд АНУ-ын иргэн Надя Сулейман гэж эмэгтэй 2009 онд хамгийн олон буюу найман ихэр төрүүлжээ. Тэрээр ихрүүдээ үр тогтоох аргаар олсон бол, Хятадын Гуандун мужийн хүүхэд хүсэмжилсэн нэгэн гэр бүл хуруу шилний аргаар мөн л найман ихэртэй болж, улсынхаа “нэг гэр бүл-нэг хүүхэд” хуулийг зөрчсөн тухай хэвлэлийн шуугиан болж байлаа. Харин Монголд хамгийн олон буюу анхны дөрвөн ихэр 2013 онд мэндэлсэн юм. Ихрүүдийн ээжийг Хандсүрэн, аавыг Баттулга гэдэг бөгөөд тэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумынх. Энд тэдний тухай биш, дөрөв төрөхдөө дөрвүүлэнд нь ихэрлэсэн ховроос ховорхон хувь заяатай нэгэн гэр бүлийн тухай өгүүлнэ.

Б.Энхтөрийнх тэрсхэн гэмээр найман хүүхэдтэй. Эхнэр Ц.Ундрах нь дөрөв төрөхдөө дандаа ихэрлэж, Монголын хүн амыг хоёр хүү, зургаан охиноор бүл нэмжээ. Тэд араасаа ихэр дүү нар дагуулах “булган сүүлтэй” анхны ихэр охидоо 2003 онд өлгийдсөн бол одоо гурван сартай дөрөв дэх ихрүүд бас л охид.

Тэдний дундахь хүү-охин, хүү-охин гэсэн хоёр төрөлтийн дөрвөн хүүхэд нь аль хэдийнэ сургуулийн сурагч болжээ. Монголын анхны дөрвөн ихэр ч, дандаа ихэрлэсэн дөрвөн төрөлтийн найман хүүхэд ч үр тогтоох юмуу, “хуруу шил”-ийнхэн биш. Баттулга, Энхтөр нарын гэр бүл шинжлэх ухааны аргаар бус, бурхны бэлгээр ихрүүдтэй болсон гайхалтай гэмээр хувьтай хүмүүс. Тийм учраас л дэлхийд ч ховорт тооцогдох их хувь тохиолд, энэ гэр бүлд Монголын төр засаг, хувийн хэвшлийнхний анхаарлыг хандуулах гэсэн юм.

Б.Энхтөрийнх буруу зуршилгүй, үг үйлдэл зөвтэй сайхан гэр бүл. Ихэрлэн төрсөн ижил найман үр нь эрүүл энх сайхан өсч буй. Ц.Ундрах өмнө нь гурван удаа төрөхдөө хуулийн хоёр жилээ гэртээ бүрэн суусан удаагүй. Ихрүүдээ өлсгөхгүйн тулд төрөөд хагас жил орчим болоод л Эх нялхасын сувилагчийн ажилдаа ордог байв.

Харин нөхөр Б.Энхтөр Спортын төв ордон, Дуурийн театрт сантехникчээр давхар ажилладаг аж. Нэг байгууллагад ээлжээр хоногтоо хорин дөрвөн цаг ажиллаж 48 цаг амардаг тулдаа ингэж “хоёр нутагтан” явах бололцоо гардаг хэрэг. Дөрвөн төрөлтийн найман ихэр зөвхөн Б.Энхтөрийн гэр бүлд бус, Монголд, монголчууд бидний дунд ирсэн бурхны ховорхон бэлэг.
Эх сурвалж: Baabar.mn

Д.Түвшинтөр: Ханьтайгаа нийлээд 24 жил болж байна Энэ хугацаанд бид нэг удаа ам зөрж, хань минь надад гoмдoллoж байхыг санадаггүй

Өмнөх нийтлэл

S4 хамтлаг Шинэ жилийн алдартай дуунуудыг эгшиглүүлж фэнүүддээ бэлэг барьсаар байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм