нийгэм

23-р сургууль амжилтаа ахиулж ‘Ногоон туг’-ийн болзлоо хангажээ

0

БШУЯ, БОАЖЯ, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв төрийн бус байгууллага хамтран дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан олон улсын ‘Эко сургууль’ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөр нь ISO14001 стандартад суурилсан байдгаараа ихээхэн онцлог бөгөөд Дэлхийн байгаль орчны боловсролын сан дэлхийн 67 улсын 51,000 гаруй сургуулиудад өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрт гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль амжилттай хамрагдаж одоогоос хоёр жилийн өмнө ‘Хүрэл гэрэгэ’ гардан авч байв. Мөн өнгөрсөн жил ‘Мөнгөн гэрэгэ’-ний эзэн болсон юм. Нийслэлээс ганцхан 23 дугаар сургууль, бусад нь орон нутгийн сургуулиуд болзлыг нь хангажээ.

Тус сургууль нь өнгөрсөн намар Монголын багш нарын баяраар 2020 оны Чингэлтэй дүүргийн шилдэг цахим сургууль, Шилдэг ногоон байгууламжтай сургууль, Шилдэг цахим контенттой багш, Хүүхдэд ээлтэй сургууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тэргүүний шилдэг сургууль болсон амжилт арвинтай.

‘Эко сургууль’ хөтөлбөрийн зорилго нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ногоон дэлхий болгох, дэлхий нийтээрээ байгалийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаа дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа өнөө цагт ногоон байгууламжийг сэргээх, агаараа цэвэршүүлэх, хог хаягдлыг зөв ангилах зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Мөн хүүхдүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, эх орноороо бахархах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, өв уламжлалаасаа суралцах, зан заншлаа дагах, зэргийг багаас нь хүүхдүүдэд төлөвшүүлэх нь зүйтэй хэмээн 23-р сургуулийн удирдлагууд үзжээ.

Олон улсын төвшинд зохион байгуулагдаж байгаа энэхүү хөтөлбөрийг Монголынхоо хөрсөнд буулган хүүхдүүддээ анхан шатны ойлголтыг өгөх, зохион байгуулалтад хэрхэн оролцуулах, сонирхлыг нь яаж татах уу гээд олон ажлыг хийжээ. Тухайлбал, сургууль дээрээ багш, сурагчдын хамтарсан ‘Эко клуб’ байгуулсан байна. Тус клуб нь бусдадаа энэхүү арга хэмжээгээ сурталчлан таниулах, экологийн боловсролыг дээшлүүлж байгаль орчноо хайрлан хамгаалахад хийгдэх ажлууддаа гар бие оролцуулах зэрэг ажлыг удирдан зохион байгуулдаг аж.

Тус сургууль 3600 гаруй сурагч, 169 эрдэмтэн багш, ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Амжилтаа ахиулж ‘Ногоон туг’-тай сургууль болох зорилготойгоор энэ хичээлийн жилд ажиллаж, болзлоо хангажээ.


МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ-Н ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ ХАРЬЯА ҮЙЛДВЭРИЙН ЗАЛУУСАА ОЮУНЫ BAKЦИН-ААР ЦЭНЭГЛЭЛЭЭ

Өмнөх нийтлэл

23-р сургууль Дэлхийн номын сангийн КОХА системийг амжилттай туршиж, ‘Шилдэг номын сан’-аар шалгарчээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм