Аав 30 гартлаа найз нөхөдтэйгөө наргиж цэнгэсэн, дунд чөмгөөрөө дураараа жиргэсэн хүн бсан гэсэн. Хэзээ хойно ээжтэй учраад аавыг 41тэйд нь би гараад, аавын ганц амь болсон юм.
Ээж намайг төрүүлчихээд жил гаруй болоод л ажилдаа орчихсон, аав харж үлддэг. Ээжид сүү байхгүй, аав намайг сумын төвөөр тэвэрч яваад сүүтэй хүмүүсээс хөхүүлээд өгөөч гээд л явдаг бсан гэсэн.
Аав бүр надад дотуур хувцас хүртэл авч өгдөг бсан, үс гэзгийг минь бооно, сургуулийн гадаа намайг харуулдаад өглөө оройгүй зогсоно. Намайг сургуулиас медаль авахаар чинь онгироод сумын төвийн айлуудаар дагуулаад явчихна, бүр танихгүй айлаар хүртэл шүү.
Намайг их онцгой хүүхэд гэж итгүүлж өсгөсөн. Ямарч гавьяа гаргаагүй байхад л найзууд нь ирэхэд миний охин ийм өндөр болчихсон, ингэсэн тэгсэн гээд магтаад л яриад байна.
Нэг удаа надад хивс цэвэрлэх ажил гарч ирээд, 20н мянган төгрөг тэндээсээ олоод арвыг нь аавдаа өгсөн юм тэгэхэд тэр мөнгийг бүр духандаа хүргэж мөргөж аваад л бурхны урд тавьж бсаныг санадаг юм. Хааяа аав руугаа нэгж явуулахад тэрийг бүр байнга ярьна шдээ, миний охин надад нэгж явуулсан гээд л.
Нэг наснаас авхуулаад нэг ч төрсөн өдрийг минь алгасалгүй тэмдэглэж өгч бсан. Сумын төвд тэр үед бялуу мялуу байхгүй шдээ, тэгэнгүүт напелеоныг торт болгоно.
Манай тэнд нэг Америк айл байдаг бсан юм. Тэд нараар тэгсэн нэг удаа кекс хийлгээд дээр нь бараг Мон Лаа зоочихсон асаагаад төрсөн өдрийг минь хийж байсан.
19н жил төрсөн өдрийг минь нэг ч таслалгүй хийж өгсөн. Би чинь оюутан болоод хотод ирчихсэн, дандаа гэрийнхэнтэйгээ оноо гаргадаг байж байгаад анх удаа хотод гэрийнхнээсээ тусдаа оноо гаргахаар болсон.
Тэр үед би нэг хүнд юм зарчихсан, мөнгөө авах гээд хүлээгээд, аавыгаа ч гэсэн баярлуулах санаатай, аавынх яг миний төрсөн өдрийн дараа болдог байсан тэгээд хотод байгаад байсан юм.
Яг он гарах гэж байхад аав залгасан, “Миний охин хэзээ ирэх гэж байна? Аав нь энэ төрсөн өдрөөр нь чиний дуртай зэрлэг гахайн мах шарж өгнөө. Аав нь охиноороо бахархдаг шүү, боловсролтой хүн болно шүү” гээд л баахан юм надад захисан.
Би солют буудуулах гээд яараад заза аав ойлголоо гээд л өнгөрсөн аав хамгийн сүүлд “Охиндоо аймар их хайртай шүү” гэж хэлсэн. Тэр миний аавтай ярьсан хамгийн сүүлийн яриа бсаныг би мэдээгүй.
Тэгээд л маргааш нь 1 сарын 1ний өглөө аймар их дуудлага утсанд ирчихсэн. Пал хийгээд л явчихсан. Ээжтэй ярьсан, Аав нь харваад ухаангүй байгаа гэхдээ гайгүй гайгүй, миний охин тайван байж байгаад наанаасаа унаанд суугаад хүрээд ир гэсэн.
Би эндээс Эрдэнэт рүү яаж явснаа санадаггүй юм. Нэг л мэдсэн би эмнэлэг рүү орж бсан. Оруулахгүй бсан ч би орилсоор байгаад л аав руугаа орсон. Аавд баахан юм залгачихсан байсан.
Аавын хөлийг барьсан чинь дулаахан. Намайг сонсоод байгаа юм шиг санагдаад би аавтай аймар их юм ярьсан. 3н хоног тийм байдалтай ухаангүй хэвтсэн. Тэгээд 1 сарын 4нд, яг миний төрсөн өдрөөр хамт байна гэсэн амлалтаа биелүүлчихээд л аав өнгөрчихсөн.
Тэгээд тэр өдөртэй нийлээд 20н жил төрсөн өдөр болгоноор минь яг хажууд минь бсан юмдаа.
Аавыг өнгөрөөд эхний 1 жил надад аймар хэцүү бсан, гэхдээ дараа нь бүтэн 20н жил тийм дүүрэн хайранд умбаж өссөн байж тэрэндээ л сэтгэл хангалуун байя гэж бодсноос хойш гайгүй болсондоо.
Одоо хүртэл би аавтайгаа өдөр бүр ярьдаг, хөндлөнгөөс хүн харвал галзуу гэж бодохоор.
Хажууд байхгүй ч орон зай нь үлдчихсэн болохоор яг л найзтайгаа ярьж байгаа юм шиг охин нь ингэсэн шүү тэгсэн шүү гээд ярьдаг. Аав намайг харж байгаа гэсэн бодол намайг хязгаарыг давуулдаггүй гэхүүдээ, би хэзээ ч буруу замаар мөнгө олохгүй, замаа алдаж явахгүй. Аав надад дандаа “Охиндоо санаа зовдоггүй шүү” гэж хэлдэг бсан, тэгж их надад итгэдэг бсан ю
Сэтгэгдэлүүд