нийгэм

Хэрвээ хараагаа бүрэн алдах юм бол харахыг хамгийн их санах зүйл маань эхнэр, хүүхдүүдийн минь царай л байна байх.

0

Удаан ханилсан хүмүүс бие биенийгээ харцаар нь л мэддэг гэдэг дээ. Харин эхнэр бид 2 бие биенийгээ бараг амьсгалынх нь чимээгээр юу гэх гээд байгааг нь мэдчихдэг юм.

Түүнтэй байхдаа би яг өөрийнхөөрөө байж чаддаг. Хүн ганцаараа байхдаа ямар эрх чөлөөтэй байдаг билээ.

Хэн юу гээд бодчих бол гэсэн айдас байдаггүй. Би эхнэрийнхээ хажууд яг л тийм байдаг. Найзуудтайгаа уулзахаараа дандаа намайг яриад байдаг юм шиг байсан.

Дээр нэг телевизийн нэвтрүүлэгт орсон, нэр нь юу гэлээ дээ Амьдрах сайхан байхаа, тэгсэн чинь бас тувтан намайг ярьчихсан байсан. Түүний дайчин зан чанар надад их таалагддаг.

Тэр маань төгөлдөр хуурч хүн л дээ. Хажуугаар нь бас дуулдаг. Бакалавар, магистраа хийчихсэн.

Анх надтай гэр хороололд тусдаа гарах үед бид 2т 60хан мянган төгрөг л байсан. Тэр үеэс өдийг хүртэл босгосон амьдрал бид 2т аль алинд маань үнэ цэнэтэй санагддаг болохоор бид 2 биендээ их итгэдэг.

Энэ хүнтэй юу ч тохиолдсон насаараа амьдарна гээд бүх амьдралаа нойлоос эхлүүлнэ гэдэг чинь том шийдвэр шүү дээ. Тэр шийдвэрийг нь хүндлээд би хардаж сэрдэж зовоогоод байдаггүй юм.

Тэр хүн надтай байх шийдвэрээ гаргаад одоо болтол миний хажууд байна. Тэр л чухал.

Манай эхнэрийг орон нутгийн эмнэлэгт төрүүлсэн. Тэгэхэд хүүхдүүдийг дөнгөж төрөх үед нь нүдэнд нь эм дусаадаг юм байна л даа.

Тэр эм нь байгаагүй учраас орлуулаад бага зэргийн пенициллин дусааж болдог. Тэгсэн пенициллинийг нь ихдүүлээд эхнэр маань 3%-ийн хараатай болчихсон юм.

Харин намайг сүүлд 98н онд Орбис гэдэг байгууллага ирээд гадаад эмч нар оношлоход төрөлхийн, удамшлын хараагүй учраас ямарч эмчлэгдэх боломж байхгүй гэсэн.

Миний хараа болохоор 90%-ийн алдагдалтай. 20 юм уу 30 нас гараад намайг хараагаа бүр мөсөн алдана гэж оношлосон. Одоо би 30тай, санасныг бодоход хараа минь маш бага багаар муудаж байгаа.

Ингэж явсаар байгаад би хараагаа бүрэн алдах юм бол харахыг хамгийн их санах зүйл маань эхнэр, хүүхдүүдийн минь царай л байна байх.

Би эхнэрийнхээ нүдээрээ инээдэг царайнд хамгийн их дуртай. Тэр үед гараараа нүүрийг нь тэмтэрч байгаад инээгээрэй гэж хэлнээ.

2021 оны шилдэг улсын сургуулиар Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль шалгарлаа

Өмнөх нийтлэл

“Охиндоо аймар их хайртай шүү” гэж хэлсэн. Тэр миний аавтай ярьсан хамгийн сүүлийн яриа бсаныг би мэдээгүй.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм