нийгэм

Хэдийнбээ нэвтрүүлгийн рекордыг тогтоон 560сая төгрөгөөр биеээ чимсэн сайхан бүсгүй Ариунжаргал гэж хэн бэ?

0

Г.Ариунжаргал нь Хэдийнбээ нэвтрүүлэгийн рекордыг эвдэн 560 сая гаруй төгрөгний хувцас хэрэглэлийг хэрэглэдэг тэрбээр хүүхнүүдийн анхаарлыг татаад авсан биз.Тэрээр 2004 оноос хойш ANNA CASHMERE хэмээх хувийн бизнесээ эрхэлж яваа амжилттай бизнес эмэгтэй юм.

Anna cashmere нь хамгийн сайн чанарын ноолуураар орчин үеийн загварын чиг хандлагыг харуулсан загварлаг бүтээгдэхүүн урлаж хэрэглэгчдэдээ тогтмол шинэ өнгө төрхийг санал болгохыг эрмэлздэг билээ.

Тэд энэ удаагийн коллекциороо байгалийн өнгөнүүдийг онцолсон бөгөөд маш олон төрлөөр загварчлан өмсөх боломжтой загваруудыг багтаасан байна.

Түүнчлэн ANNA Cashmere брэндийн гол онцлог нь тогтвортой хувцас загварыг дэмжин ажиллахад оршдог тул тэд бүтээгдэхүүн бүрээ байгалийн амьд ширхэгт ноолуураар урлаж ингэхдээ загварлаг, тансаг хэрэглээг нэвтрүүлдэг юм.

 

“ANNA Cashmere“ брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргалыг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа.

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?
Өглөө 06.30 цагт босч мэйлээ шалгадаг. Ихэвчлэн цагийн зөрүүтэй орнууд дахь харилцагчдаасаа ирсэн мэйлээ шалгаж, хариу мэйл илгээнэ. Өглөө сэрэхэд Америкаас мэйл ирсэн байх жишээний. Түүнээс үүдэж гарсан ажлуудаа ажлынхаа менежерүүдэд үүрэг даалгавар болгож мэйл бичнэ. 06.30-07.30 цагт бүх ажил маань тодорхой болчихно. Тэгээд л ажил руугаа явдаг даа. Манайх 08.30-17.00 цагийн хооронд ажилладаг.

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?
Үзүүлээд өгье гэсэн бодлоор эхлүүлдэг. Орой унтахдаа байнга ажлаа боддог. Өглөө өмнөх орой бодсон зүйлсийнхээ шийдлийг олсон, өчигдрийн дутуу орхисон ажлуудаа дуусгая гэсэн бодлоор эрч хүчтэйгээр сэрдэг.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?
Өнөөдрийн хувьд бол “АNNA cashmere” ноолууран брэндийнхээ Showroom-ийн нээлтийн ажиллагааг өнөөдөр хийнэ. Нээлт маань 11.30 цагт эхэлнэ. Бэлтгэл ажлаа өглөө 07.00 цагаас эхэлсэн. Моделууд маань хүрэлцэн ирээд байна. Үүний дараагаар захиалагч болон шинээр ирсэн үйлчлүүлэгчиддээ зориулсан борлуулалтын арга хэмжээтэй. Оройны 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Орой нэгэн арга хэмжээнд уригдсан байгаа. Ажлын сүүлийн үеийн сонин сайхнаас гэвэл “АNNA cashmere” компани “Үлэмж кашмер” компанийн охин компани буюу брэнд юм. Энэ ч утгаараа бид ноолуурын салбарт 20 жил ажилласан туршлага дээрээ тулгуурлаж Sustainable cashmere буюу Тогтвортой кашмер гэсэн зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл эхний анхан шатны түүхий эдээсээ эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох бүх шатандаа бид ил тод, хамгийн органик, загварлаг, дээрээс нь олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргадаг. Брэнд маань гараад жил гаруй хугацаа өнгөрчээ. Жилийн дотор одоогоор АНУ, Итали, БНСУ, Швейцари зэрэг дөрвөн орон руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Нэг ёсондоо гадны зах зээлд гарч танигдаж, хүлээн зөвшөөрүүлсний дараагаар Монголынхоо тэсэн ядан хүлээж буй харилцагчиддаа зориулж шоу рүүмээ нээж байгаа гэсэн үг. Кашмерийн салбарт зургаан жил судалгаа хийсний үндсэн дээр “АNNA cashmere” брэндээ өлгийдөж авсан. Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Lotte ILSAn-д салбар поп-ап буюу түр дэлгүүрээ нээсэн. Поп-ап дэлгүүрийн маань үйл ажиллагаа амжилттай явагдвал цаашид тус улсын элит хэрэглэгчдэд хүрч үйлчлэх зорилготой байна. АНУ-д брэндийн дэлгүүрээ нээхээр анхан шатны ажлуудаа хангаж байгаа. 2020 ондоо багтааж нээнэ.

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?
Боломж байгаа дээр аль болох хурдтай хийж бүтээе гэж өөртөө байнга хэлдэг. Бэрхшээл тулгарвал зорилгоо томруул гэдэг үгийг ямагт бодож явдаг. Энэ хоёр үг миний аз жаргалын тарни юм уу даа.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?
Дэлхий хавтгай болж, цахим орчин хөгжсөн ийм үед залуучуудад маань цаг хугацаатай өрсөж, 24 цаг дэлхийн аль ч улс оронтой холбоо тогтоож ажиллах боломж бий. Тиймээс залуучууд цахим орчинг зөв ашиглаж, өртөө болон өрөөлд хэрэгтэй бизнес платформ болгож, түүндээ зориулж орчин үеийн бизнес трэндүүдийг судалж маш ухаалгаар зардал багатай мундаг бизнес хийх боломжоос атгах хэрэгтэй гэж боддог. Цагаа зөв, сурч байгаа сургууль, ажиллаж буй албан газартаа өнөөдөр сурах зүйлээ, хийх ажлаа хоёр дахин нугалахуйц үр бүтээлтэй ашиглаасай. Хуучин бол бид хэчнээн хурдтай байх гээд технологид баригддаг байсан. Одоо бол өөр болсон. Тиймээс аль болох богино хугацаанд өөрийгөө хөгжүүлж, хурдан шаламгай ажиллаж сураарай гэж хэлье.

Батмөнх:Ээж маань хэд хоногийн өмнө утастаад гутал нь урагдсан өвлийн гутал авмаар байна гэхээр нь

Өмнөх нийтлэл

2021 оны шилдэг улсын сургуулиар Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль шалгарлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм