нийгэм

Батмөнх:Ээж маань хэд хоногийн өмнө утастаад гутал нь урагдсан өвлийн гутал авмаар байна гэхээр нь

0

Батмөнх болон тэдний гэр бүл цахим ертөнцөд нилээн идэвхитэй байдаг ба үлгэр жишээ гэр бүл билээ.

Тэрээр ээжийнхээ тухай нэгэн сайхан түүхийг бичжээ: Ээж маань хэд хоногийн өмнө утастаад гутал нь урагдсан өвлийн гутал авмаар байна гэхээр нь за би мөнгийг нь өгье та ах эгч нарын нэгийн дагуулж яваад гутлаа авчхаа би ёстой толгой өндийх завгүй их ажилтай байна ээж гэсэн аан за за гэсэн юм.

Тэгээд 2 хонолоо ээж гутал авахаар явлаа мөнгө шилжүүл гэж огт ярихгүй байна. Өнөөдөр урд өдрүүдээсээ илүү их завгТэгээд нэг зураг авалттай газрыг зорьж явснаа ерөөсөө би амжихгүй болчихлоо гэж хойшлуулаад ээж рүүгээ утастаад би очиж явна ээж хоёулаа зах гарч гутал үзье та хувцсаа өмсөөд гараад ир гээд ээжийнхээ байрны үүдэнд яваад очтол аль хэдийн бэлэн болчихсон орцныхоо үүдэнд сууж байна. Тэгээд би явж очоод та одоо яарч сандарч гарч ирээд шатан дээр халтираад уначихсан юм уу хаашаа юм бэ гэсэн.

Гүйээ гүй чамайг хүлээгээд сууж байна гадаа өнөөдөр сайхан байна гэж байна. Тэгээд чи машингүй яаж ирээв гэж намайг асууж байна. Энхээ гадуур машинаа бариад ажил хөөцөлдөж яваа хоёулаа өнөөдөр зах руу такси барьж явна гэсэн аан за за гээд бид хоёр зам дээрээс нэг такси бариад хүлээж байгаад буцаад яг энэ байрандаа эргэж ирхээр 20.000-аар тохироод Нарантуул захын зүг хөдөлсөн юм.

Тэгээд таксинд суусан хойно таныг би ах эгч нартай ярьж байгаад хамт зах гарчих гэсэн яасан гэсэн. Тэр хэд чинь юм хэлэхээр өөдөөс олон юм ярьцгаагаад байдаг юм яршиг зүгээр гэж байна. Тэгэхээр нь би за яахвээ хэн хэн ажлаа хийгээд завгүй явцгааж л байгаа байлгүй. Хоёулаа өнөөдөр зураг авахуулнаа гэсэн ээж маань.

Ямар зураг гэсэн хүүгийх нь зураг авхуулдаг ажил гэсэн чинь яаж гээл инээд алдаад явлаа.

Ярьвал их төвөгтэй ээжээ ер нь бол телевизээр гарч байгаа гоё гоё нэвтрүүлэг дундуур реклам сурталчилгаа гардаг даа тийм ээжээ. Та бид хоёр өнөөдөр хичнээн их завгүй байсан ч өдөр гаргаж өсгөж төрvvлсэн эцэг эх дээрээ заавал очиж байгаарай гэдэг нэвтрүүлэг хийж байна гэж хэлсэн ээж маань аан за за тэгвэл би сайн зургаа авахуулаад байхад л болох юм уу тээ гээд л ээж хүү хоёр өдөржин инээлдэж зах дээгүүр хэссэн дээ.


Хар хүйтэнд яагаад заавал хөл муутай хөгшин ээжээ аваад зах гарч гутал авч байгаа юм бэ гэж асуух хүн мэдээж байгаа байх. Зах гарна гэдэг ээжийн маань хамгийн дуртай ажил юм. Уг нь гэрийнх нь хажууханд Гранд Плаза байгаа тийм бөглүү битүү учрыг нь олохгүй газраар явах тун дургүй.

Хот хэдий маш их өөрчлөгдөж хөгжиж дэвшсэн ч хуучны хүмүүс юун ч өөрчлөгдөөгүй хуучны газраараа л явах дуртай байдаг юм. Өндөр өндөр гоё шилэн дэлгүүрт өндөр үнэтэй байгаа зах дээрээс авбал яриад хямдхан авна гээд аль 30/40 жилийн өмнөөс ойлгочихсон тэр бодлыг нь хэн ч юу ч өөрчилж чадахгүй юм. Тэгэхээр би хотын дэлгүүрээс гутал аваад өгье гэж хэлээд шал дэмий хэн хэнийхээ цагийг гарзадсан зүйл болох юм.

Тэгээд зах дээр очоод л эгээл нутагтаа ирж цээж дүүрэн амьсгалж хоолойнхоо хүчийг үзтэл орилж юм ярьж байгаа хүн шиг л дураараа аашилж байна ээж маань. Аа ийшээ бишээ тийшээ явбал тэнд тийм юм байгаа. Энэ нэг юм дандаа энд тээглэж байх юм алив энийгээ хүний хөлөөс холдуулчхаж болдоггүй юм байхдаа энэ тэр гээд зах дээр ирсэн бол ээж маань цангинаж өгнө шүү дээ.

Уг нь үнэ хамаагүй та хүссэн гутлаа ав гээд зах дээр байгаа хамгийн үнэтэй гутлыг өмсөж үзсэн боловч даанч нөгөө шууд урт түрийтэй гутлууд нь хөл нь тээглээд түрийгээрээ ордоггүй.

Тэгснээ за төвөг төвөг тэнд цахилгаантай түрийтэй Солонгос цасны гутлууд байгаа тэрийг очиж авъя гээд л миний урд гараад л сурмаг аргагүй нөгөө Солонгос гутлаа яваад олчихлоо. Тэгээд цахилгааныг нь тайлаад өмсөж үзсэн хөлд нь маш эвтэйхэн яг сайхан ороод таарч байна. Энэ гутал хэд вэ гээд асуусан 85 000 гэж байна.

Яриад хэдэд өгөх үү гэсэн ярихгүй шууд 85 000 гэж байна. Тэгсэн ээж ярихгүй наймаа гэж юу байдаг юм тэгвэл өөр газраас очиж үзье гэсэн за за 80 000-д ав эмээ. Таньд л гээд ярилаа шүү гэсэн ээж маань онгирчихсон тэгэлгүй яадаг юм гэж байна.

Яг энэ мэдрэмжийг л авах гэж ээж маань хүйтэн байсан ч үл тоон захыг зорьсон нь энэ юм. Үүх түүхээ ухаж үзвэл угшил гарал маань яалт ч үгүй захаас гаралтай л даа ээж бид хоёрын.

Намайг ухаан орсон цагаас маань авахуулаад ээж маань хаашаа л явна хамт дагуулаад явдаг байсан газрын нэг бол яах аргагүй дэнжийн 1000-ийн зах юм.

Ээж маань намайг жоохон байхад маань юу хүссэнийг минь авч өгч хэзээ ч эрхлүүлж үзээгүй боловч зах, бөмбөгөр, их дэлгүүр, хүүхдийн 100 гээд гэрээс хаашаа гарна тэр болгондоо намайг дагуулж надтай хамт зугаалдаг байсан нь намайг одоо эхнэрээ дагуулаад аялж зугаалхад нөлөөлсөн хамгийн том шалтгаан хvмvvжил байсан юм.

Хүүхэд ухаан орсон цагаасаа сургуульд орох нас хүртлээ хамгийн гол суурь хvмvvжлээ автоматаар олж авдаг гэж хүүхдийн сурган хvмvvжүүлэх ухаанд заадаг юм билээ. Ээж маань намайг багад минь байнга хөтлөөд гадуур хэсдэг байсан би одоо Энхээгээ хөтлөөд байнга гадуур хэсэх дуртай хүүхэд байхдаа ээжээсээ олж авсан суурь мөн байгаа биз Тэгээд л би өнөөдөр бүх ажлаа хойш нь тавиад ээжийгээ дагаад их дэлгүүр биш зах дээр ирж зугаалж байгаа минь энэ юм.

Энэ л ээжийн маань хамгийн тав тухтай тавлаг тохилог өөрт эвтэйхэн сонголт юм.
Өнөөдөр очно гэсэн газрууд дээрээ очиж чадаагүйд уучлаарай мөн өчигдөр орой намайг ажлаар хангаж цалин өгсөн залууд маш их баярлалаа. Чиний өгсөн цалин насан өндөр ээжид маань дулаахан гутал болж очсон шүү. Би өчигдөр орой реклам сурталчилгааны ажил хийж олсон м.ө.нгөөрөө таньд гутал авч өгч байгаа юм шүү гэсэн муу ээж маань баярлаад жигтэйхэн. Намайг одоо энд тэнд явахаар та Батмөнх ахын ээж мөн тээ гээд танидаг болсон ш дээ гээд хүүхэд шиг л хөөрөөд байсан шүү ээж маань

Өө нээрээ тийм захаас бүүр гарах гэж байхдаа ээжид нэг бээлий авч өгчихөөд явж байтал түрүүний бээлийг хэдээр авчихваа 5000 авчих вуу гэж байна. Ярихгүй авчихлаа л гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр нь за ээж минь 2000-аар бүхэл бүтэн өвлийн ноосон хос бээлий авах гээ юу? Одоо цаана чинь юмны үнэ өсөөд 2000 гаар балга цэвэр ус эсвэл ам арчих салфитик л авдаг болсон зүгээр ээж минь гэсэн х.өхөрч у наад байсан юм Эмээ болсон ч гэсэн ээж маань эмэгтэй хүний санаагаа гээгээгүй яваа нь энэ юм даа.

Өнөөдөр ингээд ээжтэйгээ том ажил амжуулсан учраас маргаашнаас өөрийнхөө ажлуудыг санаа амар сайхан амжуулна.
Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов.

Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ. Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов.

Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цайв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа.

Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.

Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ: “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.” Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.

А.Түмэнөлзий:Охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлэх ч бас л чанга юм билээ гэхдээ хайр асгаруулж инээд цацрааж энэ хорвоогийн хамгийн их жаргалыг мэдрүүлдэг болхоор эмэгтэй хүн ээж хүн бүр их хүчтэй байдаг биз.

Өмнөх нийтлэл

Хэдийнбээ нэвтрүүлгийн рекордыг тогтоон 560сая төгрөгөөр биеээ чимсэн сайхан бүсгүй Ариунжаргал гэж хэн бэ?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм