нийгэм

Эвий дээ миний муу хань эр хүн нэрэндээ дарагдаад эрхэлж ч чадахгүй бардаад элэгдэж яваагаа нуух гэсэн дээ л

0

Эвий дээ миний муу хань
Эр хүн нэрэндээ дарагдаад

Эрхэлж ч чадахгүй бардаад
Элэгдэж яваагаа нуух гэсэн дээ л

Үрийнхээ төлөө маргаашийг бодож
Үүрийн гэгээнээр ажилдаа гардаг

Үхтлээ зүтгэх үүрэг авсан цэрэг шиг
Үдшийн бүрийгээр л гэрийн бараа хардаг

Өрөвдөх л юм даа чамайгаа хань минь
Аяга цай уучихаад асгартал хөлрөхийн харахаар эмзэглээд

Амьдрал чамд минь дэндүү их ачаа тохоо юу ч гэж бодох юм
Ачаатай тэмээ шиг чи минь сөхөрч босон зүтгэсээр сэтгэлдээ

Аз жаргалын төлөө алсын бодолд дарагдаж л явдаг байхдаа
Ай даа хань минь баярлах л юм даа чамдаа

Жаргаана гэж надад амласан амлалтандаа хүрэх гэж зүтгээд
Жаалхан үрсээ бодохоор унтах нойроо ч хүртэл харамлаад
Жаргаж мандах нартай уралдаж гүйсээр чи минь

Жаргал гунигийн сүүдэрт элэгдээд л байна даа
Зориг зүрх хоёрыг чинь бишрэх л юм даа хань минь

Үрс минь өсөж өдөр өдрөөр холдон нисэхийн цагт
Үс зүс минь нэгэндээ уусаж нэгдэж ижилдэхийн цагт

Энгэрт минь нялхамсаж чи минь уйлаарай хань минь
Эр хүн нэрээ тайлж орхиод үр шиг минь эрхлээрэй хань минь

Эвий дээ миний муу хань инээж л суух юм даа чи минь
Гэргий нар минь нөхцөл байдлыг өөрийн биеээр ирж харлаа хайрлах өрөвдөх зэрэгцэж сэтгэл өвдлөө сайхан ханиудаа хайрлаарай.
Ханьдаа хайртай шүү

Жүжигчин Дөлгөөн үнэн хүншгүй эмэгтэй юм аа нөхрөөрөө АНУ-д сургалтын төлбөрөө төлүүлж хар ажил хийлгэж байснааа Монголд ирээд хаячихдаг хэмээн дургуйцэж байна.

Өмнөх нийтлэл

Л.Мөнхбаясагалан:Дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэхээр шийджээ. Хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж,

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм