нийгэм

Агентууд аа!!! Та нар шиг хэрэггүй хог шаарууд алга! Хэдэн сарын хугацаанд байр авах гэж хайлаа. Хүссэнээрээ 20 30 сая нэмж зарж байна.

0

Агентууд аа!!! Та нар шиг хэрэггүй хог шаарууд алга!
Хэдэн сарын хугацаанд байр авах гэж хайлаа. Үнэхээр бухимдаж, дургүй хүрч бна


Зөвхөн өчигдөр өнөөдөр 2 өдөрт тохиолдсон 3 фактаа бичье.
1. Өчигдөр нэг хүнтэй яриад очиж байрыг нь үзье гэтэл өөрөө байхгүй, дотор нь өөр хүн бгаа гээд их болгоомжлонгуй ярьжийнаа.

Орсон 3 хүүхэдтэй, эхнэр нөхөр 2 суужийн. 123 саяд өгнө гэсэн үү гэтэл нөхөр нь гайхсанаа 123 гэжийнүү тэ, бид 2 уул нь 115 л өгөх гээд бгаан гэжийн. Тэгснээ Зар тавьцан бсан чинь 10 хүн тутмын 7 8 нь агентууд бна, зараад өгье гээд ээлжлээд залгаад бх юм.

Би хэнтэй нь ч гэрээ хийгээгүй бхад яагаад 123 гэдэг бнаа гээл гайхаал үлдэв.
2. Орой дахиал уламжлал ёсоор зараа харав.

Тэгсэн 63.8м2 шинэ байр 122 сая гэж бна. Утас руу нь залгатал Хойшоо, зүүн тийш харсан цонхнуудтай бараг 64м2 байр бгаа. 122 саяас тохироод өгнөө л гэнэ. Аан за гээд өнгөрлөө.

Тэгтэл өнөөдөр яг адилхан хэмжээтэй, яг адилхан загвартай дээд давхрынх нь байр 150сая болцон бх юм


3. Өчигдөр орой яг хайж бсан, бас ч гэж зэрэглэл өндөртэй байранд 2 өрөө байр 126д зарна гэцэн байхаар бөөн баяр болоод, маргааш цайны цагаар уулзахаар тохиров.

Бараг л шөнө тэр байраа зүүдэлж хоноод, бага үдийн цайны цагаар очиж бна гээд залгатал дуудаж дуудаж бснаа нэлээн ширүүхэн авснаа, Манай хүүхдүүд хөдөө явцан, нэгдэхээс наашгүй гээд тасалчихав.

Дахиж залгаад нэгдэх хүртэл хүлээвэл болох уу гэсэн Би татварын 2%аа төлөхийн бна лээ. Үнэ 130саяас дээш зарагдана шүү гээд тасалчихав. Түрүүн нөхрөөрөө өөр дугаараар залгуултал нөгөө хүн авснаа Зарцаан гээд тасалчихав

Нөхөр бид 2 заза ойлгомжтой гэсэн нүдээр нэг нэгэн рүүгээ харсан. Агентын хогийн гарууд залгангуутаа Та татварын 2% төлнө, тэр үнээ шингээ, үнэ нэм, бид зараад өгий гэсэн болтой.


/Энэ доор байгаа зурагнууд өнөөдөр харсан бодит зарууд. Зоргоороо 10 20 30саяар нь үнийг нь нэмж бна/
Нөхөр бид 2 залуу гэр бүл.

Нэг байрны амсар зуучих санаатай мунгинаж яваа, Монголын эгэл жирийн л залуу гэр бүлийн төлөөлөл. Удахгүй төрөх гээд төрөхөөсөө өмнө байрандаа орчих санаатай хайгаад хайгаад хэдэн сар боллоо.

Энэ мэтчилэн амны зоргоороо үнээ хэлж, үнийн хөөрөгдөл үүсгэж бгаа агентуудтай тэмцмээр бна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандах ёстой юу. Хаана хандах вэ? Ингээд бөөн бөөнөөрөө эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл зүйгээрээ хохироод суух гэж үү? Нэгдмээр бна. Эрх ашгаа хамгаалмаар бна. Та нарт ийм зүйл тохиолдож бна уу?

Эмүжин:Ми.Энхболдын цүнхийг гарамгай сайн барьсан, галзуу амжилтанд хүрсэн. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын цүнхийг хоёр сугандаа хавчуулчихаад хоёр талд хөрвөсөн.

Өмнөх нийтлэл

Жүжигчин Дөлгөөн үнэн хүншгүй эмэгтэй юм аа нөхрөөрөө АНУ-д сургалтын төлбөрөө төлүүлж хар ажил хийлгэж байснааа Монголд ирээд хаячихдаг хэмээн дургуйцэж байна.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм