нийгэм

МУГЖ Т.Ариунаа үнэхээр гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүчирхэг дайчин бүсгүй юмаа

Таны сэтгэгдэл

МУГЖ Т.Ариунаа нөхөр Г.Буяндоржийн хамт УПЕГ-ын гадна хугацаагүй суулт зарлаж байна.

МУГЖ Т.Ариунаа “Хэзээ энэ хонгилын прокурорыг цэвэрлэнэ, тэр хүртэл суулт зарлаж байна.

Өнөөдөр харагдаж байгаа нь Г.Буяндоржийн гэр бүл боловч, хохирсон маш олон гэр бүл байдаг юм билээ. Хэлмэгсдийн хөшөөний гадна суулт зарлаж байхад, маш олон гэр бүл хандаж ирж байсан.

Бидний гэр бүлийн тусгаар тогтнол үнэхээр алдагдсан. Тиймээс бид нарын амьдралыг хэвийн энгийн амар тайван болготол нь суулт үргэлжилнэ”гэв.

Г.Буяндорж “Намайг бол 10 дахь жилдээ шалгаж байгаа. Би нийтдээ 16 удаагийн шүүх хурлаар орсон. 409 хоног буюу нэг жил 2 сар цагдан хоригдсон. 5 зүйл ангиар шалгагдсан. Бүх зүйл цагаагдсан.

Өнөөдөр Ц.Батболд, Чинбат прокурор миний хохирсон хэргийн гомдлыг шүүх рүү явуулахгүй гэж амь тэмцэж байна. Энэ хонгилын прокуроруудыг нураахгүй л бол ард иргэд дийлэхгүй.

Нийслэлийн прокурор зөвхөн миний эсрэг ажиллаж байна. Монгол Улсад ажиллаж амьдрахад манай гэр бүл хэцүү байдалд орж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авлига нэхсэн прокурорыг нэрлэ гэж байгаа.

Би 100 мянган доллар нэхсэн прокурорыг хэлж байгаа. Өмнөх ерөнхийлөгчид хандсан ч шалгаж чадахгүй бүрэн эрх нь дууссан. Одоогийн ерөнхийлөгчид дахиад ч хандана.

978
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

261 нийтлэл