нийгэм

Нас барсан бугын гэдсийг задлаад үзтэл… Олон хүн үүнээс болж…

0

Тайландын Бангкокийн нэгэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ү6х5сэн буга олджээ. 200 кг жинтэй тухайн бугын гэдэснээс хогны уут, резинэн бээлий, дотуур хувцас гэх мэт олон төрлийн хог гарч ирсэн байна. Эдгээрийг жинлэж үзэхэд долоон кг болсон, үүнээс болж буга ү5х5сэн байж болзошгүй гэнэ.

Энэ үйл явдал гялгар уутны хэрэглээ, байгальд хог хаяхгүй байхыг сануулсан талаар Тайландын хэвлэлүүд онцолж байна.

Хоёр жилийн турш хүзүүндээ машины дугуй өлгөөстэй амьдарсан бугыг олж аварчээ

Хүний гаргасан хог хаягдал байгаль, тэр дундаа зэрлэг амьтдад хэрхэн сөргөөр нөлөөлдгийг бид иймэрхүү дүр зургийг харахаас нааш төдийлөн ухамсарладаггүй нь харамсалтай. Хоёр жилийн өмнө АНУ-ын Колорадо мужийн ойд байрлуулсан нууц камерт тун өрөвдөлтэй нөхцөл байдалд буй нэгэн буга үзэгджээ. Түүнээс хойш байгаль хамгаалагчид тэрхүү бугыг уйгагүй эрж хайсны эцэст хэдхэн хоногийн өмнө олж, хүнд ачаанаас нь салгасан байна.

Анх 2019 оны долдугаар сард Колорадо мужийн цэцэрлэгт хүрээлэнгүүд болон зэрлэг амьтад хамгаалалтын захиргааны (CPW) байгаль хамгаалагчид Рокки уулсын аргаль, янгирын тоо толгойн судалгаа хийж байхдаа энэхүү бугыг олж харжээ. 2 настай болов уу гэмээр залуухан эр буга машины дугуй руу толгойгоо оруулаад гацаасан болох нь тодорхой байв.

“Зүүлттэй” буга дараа жил нь ч гэсэн өнөөх дугуйнаасаа салж чадаагүй явж байгаа нь ойд байрлуулсан нууц камерт хоёр удаа үзэгджээ.

Байгаль хамгаалагчид тэрхүү бугыг ачаанаас нь салгахаар удаан хугацаанд мөшгиж, 4 удаа барьж авахыг оролдсон нь бүтэлгүйтжээ. Буга орооныхоо үед л ганц нэгтээ камерт харагдсан бол өвлийн улиралд огтхон ч үзэгдээгүй гэнэ.

Эцэст нь байгаль хамгаалагчид өнгөрсөн бямба гарагт тэрхүү бугыг унтуулдаг сумаар буудан онож чаджээ.

Бугыг унтуулсныхаа дараа хүзүүнд нь өлгөөтэй дугуйг шалгаж үзтэл дотор нь модны шилмүүс, нойтон навч, шороо гэх мэт 5 кг гаруй хог дүүрсэн байжээ.

Харамсалтай нь дугуйг хөрөөдөн салгаж авахад доторх төмөр утаснууд нь тээглээд хүндрэлтэй байсан тул бугын эврийг тайрч байгаад сугалж авахаас өөр аргагүй болжээ.

Байгаль хамгаалагчид дугуйг салгаж авсныхаа дараа хоёр жил зүүж явсан хүнд ачаа нь бугын биед хэрхэн нөлөөлснийг нь шалгахад төсөөлөөгүй үр дүн харагджээ. Хүзүүний үс нь бага зэрэг халцарч, зоосны хэмжээтэй жижигхэн газар шархалсныг эс тооцвол бараг гэмтэл байхгүй байв.

Өдгөө 4 нас хагастай, 270 кг жинтэй буга ийнхүү удаан хугацаанд өөрийг нь зовоосон 16 кг ачаанаас салж чадсан байна.

Бие засчихаад тэлээгээ ч гүйцэт татахгүй айгаад гараад иртэл намайг бараг л…

Өмнөх нийтлэл

Реппэр Mrs.M нярайлжээ.Түүний нөхөр нь…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм