нийгэм

Бие засчихаад тэлээгээ ч гүйцэт татахгүй айгаад гараад иртэл намайг бараг л…

0

Энэ явдал 2008-онд болсон юм. Би хэсэгтээ л хүнтэй юм ярихгүй юм л бол юунаас ч юм айж цочоод өмдөндөө шээчдэг болцон байсан. Аав маань чойрт, амьдардаг. харин ээж маань Улаанбаатарт. Аав 10жилээ төгсөөд ХСИС-д суралцахаар улаанбаатарт ирж анх аав ээж 2маань таньлцсан юмсанж. Намайг төрөх үед аав маань 4-р курсээ төгсөж байсан.

Нилээд хэдэн жил ээжийн аав ээж (эмээ өвөө) дээр амьдарсан бөгөөд Хэдэн жил шаргуу ажилласны эцэст хоёр талын аав ээж хамаатан садангуудтайгаа нийлж Шивээ говь гэх суманд 3 өрөө шинэ байр худалдаж авж байсан. Тэр үед шивээ говь суманд цөөхөн хэдхэн байр шинээр баригдаж тэнд нь бид орсон гэсэн. Шинэ гэртээ ороод эхний хэдэн жил бүх юм сайхан байв.

Аавын ажил бүтэмжтэй байс гээ л шагнал бэлэг сэлт гэдэг ер нь бол сумын хамгийн сайн цагдаа гэж хүн болгон хэлдэг байсан гэж ярьж билээ. Би гадаа их тоглох дуртай хүүхэд байсан хичээлээ тарж ирчихээд элс, тоглоомын саад гээд л гүйчихдэг өдөржин шахуу гадаа хүүхдүүдтэй өнждөг байлаа. Манай байрны яаг эсрэг талд 3давхар хуучны ганц байр байдаг байсан. Түүнээс цаашаа дандаа ашиглалтнаас гарсан балгас болсон хүн амьдархаа больсон нилээн хэдэн байр байдаг байлаа.

Хуучны байрнаас ганц үлдсэн нь л тэр байр юмсанж. Нэг өдөр аав ажилаасаа ирчихээд их л баяртай байсан ба том өрөөнд ороод цай уунгаа ээжтэй нэг юм их удаан ярьлцсан бөгөөд маргааш нь бид хэд нүүхээр болов. Одоо бодоод байхнээ тэр хуучны байранд орох талаар л ярьлцсан юм шиг байнлээ. Яагаад тийшээ орох болсон бэ гэвэл аавын ажилын газарын үйлчлэгч эгч тэр байранд охинтойгоо 2уулахнаа амьдардаг ганц охин нь 10жилээ төгсөөд хотод очиж оюутан болно цуг явж амьдарна гээд тэр үеийн ханшнаас 3дахин хямдхан зарна гээд аав түүнд нь олзуурхаад одоо шууд авъя баръя болсон байгаа юм. Хожим ярихнээ аавийн санаа их зөв байсан байгаа юм.

Тэр үед байр тийм ч хямдхан олддоггүй бас аавын хэдэн найзууд нь барилагын засал сайн хийдэг байсан болхоор тэр байранд ороод хэдхэн сар засал хийгээд шинэ мэт болгоод зарах байсан бөгөөд энэ хугацаанд шинэ байраа хүнд түрээслүүлэх байсан юм байгаан. Ингээд яг 2008оны 8-сард тэр байрандаа орохоох болов. гаднаасаа бол пялтаа нь харцарч муудсан зарим айлд нь гал гарч байсан юму гэлтэй полкон нь харалсан байв. Манай орсон өрөө энгийн гурван өрөө, нойл, гал тогоо нь тусдаа том зочины өрөө, нэг жижиг өрөө байв.

Орж ирсэн эхний өдрөөс л эхэлж надад их сонин эвгүй мэдрэмж төрдөг байлаа. Засварын дуу чимээ. тамхины үнэр. бас нойлд суухад хэн нэгэн юм шивнээд байгаа юм шиг санагддаг байв. Сүүлдээ бүүр ямар нэгэн хүн уйлаад ч байгаа юм шиг сонсогдоод байхаар нь би хог хаядаг саванд шээж байгаад ээждээ загинуулж байсан. Ер нь бол их сонин. Аав ээж маань ер хэрэлддэггүй хүмүүс байсан чинь байнга л хэрэлддэг болсон.

Аавын ажил ч амжихгүй байна гээд үргэлж уур уцаартай. Заримдаа бүүр согтуу гэртээ ирдэг болсон. ингэж явсаар 10сарын дундуур байрны засвар дуусч шинэ байрны найр хийхээр болоод манайд нилээн олон хүмүүс ирэв. ихэвчлэн аавын ажилын газрийн хүмүүс байсан санагддаг. өдөржин найрлаж шөнө болоод явах нь яваад аавын ажилын
хоёр ах ээжийн нэг найз гээд гурван хүн л үлдсэн байв. Би ч чихэр жимс бэлэг сэлт гээд л бөөн баяр байлаа.

Цаг хэд болж байгааг мэдээгүй ч ямартай ч орой болсон байлаа аавын ажилын ах гэртээ харина гээд нилээн согтцон байв. Тэр ахыг аав машинаараа хүргэж өгөх болов. Харин ээж найзтайгаа төв рүү дэлгүүр орохоор болоод, аавын ажилын ах намайг харж үлдэхээр болов (Нэрийг нь Шугар гэдэг байсан санагдаж байна) Ээж найзтайгаа гарсаны дараа Шугар ах бие засахаар нойл оров. Нээх удалгүй тэлээгээ ч гүйцэт таталгүй гараад ирэв. тэгснээ ахын дүү яав ийв яагаад уйлсан юм?

бие нь өвдсөн юмуу? айсан юмуу? гээд намайг шалгаагаад салхаа байчихав. Би ер уйлаагүй байсан. Тэгээд ахаа би уйлаагүйшд гэсэн чинь худлаа ахаараа тоглосон юмуу гээд инээхээр нь би юу ч яриагүй. Тэгсэнээ ширээн дээр байсан шилтэй огурцынөөс нэгийг авч идсэнээ өө ах нь машинаа түгжэхээ мартцан байнашдээ яаг доор байгаа дотор нь бас түрийвч байгаа ах нь гялс гарчихаад ирье хаалгаа онгорхой байлгаж бай гээд амандаа бувтнаад гараад явчихав. Би полконы наана зассан том ширээн дээрээс есөн бусын амттан шилж идээд зогсож байтал гэнэт хаалга тас хийтэл хаагдаад полконы цонх маш том онгойгоод салхи нэвт салхилаад ирэв. Би ч дотороо Шугар ахыг орж ирж дээ яасан хурдан юм бэ л гэж бодож байлаа. Тэгсэнээ юу ч дуугаралгүй нойлын хаалга онгойлгоод орчихов. Хэсэг хугацаанд чимээгүй байж байснаа сулхаан дуугаар мигшээд ч байгаа юм шиг уйлаад ч байгаа юм шиг сонсогдож эхлэв. Би үүдний харанхуй коридорт байх нойлны хаалга руу айх гайхах зэрэгцээд хараад зогсож байтал хаалга нь маш аажууханаар ямар ч чимээгүй онгойсоноо нэг хав хар хувцастай хүн маш хурдан хөдөлөөд гараад ирсэн би айгаад хөшихсөн. Гэтэл полконы том онгойсон цонхоор бас нэг хар юм гулсуураар гулгаж байгаа юм шиг гулгаад ороод ирсэн. Би жоохон байсан ч гэсэн тэднийг хүн биш гэж бодож байсан. бас маш их айдас бүх биеэр минь тархсан байлаа. Тэр хоёрийг яаж гэдэгийг нь мэдэхгүй нэг л мэдэхэд ард минь гарчихсан угаалтуурны хажууд тавьсан байсан ус хийсэн түүхий будааг 2талаас нь яаг л өлсөж үхэхийн даваан дээр байсан юм шиг гараараа атгаад л идээд байсан би уйлаад боль гээд орилоод байсан бас өмдөндөө шээцэн байсан. Яагаад ч юм өрөөний шар гэрэл хүрэн болцон юм шиг санагдаад эсвэл бүдгэрээд унтрах гэж байгаа лаа мэт бүдэг гэрэлтэй юм шиг санагдсандаа ч тэр үү царай нь бараг харагдахгүй зүгээр л нүд нь том хар нүх уруул нь хөхөрсөн шүд нь яг л хар харандаа шиг өнгөтэй байсан. Түүхий будааг маш муухай идэж байсан чанга дуу гаргаж шарх шарх хийтэл муухай дуугаргаад идээ л байсан. Би гүйгээд гараад явья гэсэн ч хөдөлж чадахгүй дэмий л уйлсаар
байлаа. Тэр үед би үнэхээр их айж байсан. Аз болж нөгөө ах маань хаалга саваад орж ирээд над руу гүйгээд ирэв. Нус нулимсандаа хутгалдсан намайг хараад мөрнөөс атгаад яав ийв гэхэд би тэнд гээд хэлээд эргээд хартал тэр юу нь мэдэгдэхгүй юмнууд агаар мэт алга болсон байв. Нэг мэдэхэд аав ээж ирчихсэн юу болвоо үр минь яав ийв гээд байж байсан. Би юм хэлэх гэтэл ухаан санаа энд тэнд ороод ээрч муураад ярьж чадахгүй байсаар унтаад өгсөн байсан. Маргааш өглөө сэрхэд аав ээж хоёр хажууд суучихсан миний хүү өчигдөр яасан? тэр ах нь миний хүүг айлгасан уу? нтр гээд баахан юм асуув би ч жоохон хүүхэд сайн ойлгуулж хэлж чадахгүй байсан болхоор цонхоор мангас орж ирээд будаа идсэн намайг айлгасан гээд л хэлцэн. Тэгсэн чинь аав шөнө ганцаараа үлдээд айсан байна хүүхэд яах гэж ганцааранг нь үлдээдэг юм нтр гээд бөөн хэрүүл.

Жоохон хүүхэд байсан болхоор тэгсгээ л мартцан харин дахиж ганцаараа 00 ороогүй. Тэгсэн ээж тэр орой нь агшаах гээд тавьсан байсан будаа нь хөгцрөөд юучгүй харлаад заваан болчихож ямар сонин юм бэ бараг нэг ч хоноогүй дээ пүү паа гээ л явцан би ч дотороо айдастай байсан ч юм хэлж чадаагүй өнгөрсөн. Ингээд хэд хоногийн дараа аав ажилаасаа ирчээд за маргааш хэдүүлээ буцаад нүүнээ гэхэд би маш их баярлаж билээ. Ээж ч за тэгье тэгье ашгүй хүүхэд ч хачин хачин юм яриад тог ус нь ч байс гээд тасраад таалагдахгүй байсан юм гэв. Тэгээд тэр орой аав зурагт үзээд том өрөөнд сууж байв.

Би хоёр буйдангийн голд ширээн доор машинаар тоглоод сууж байтал миний хүү хүрээд ир гэж гал тогооноос хэлэх шиг болов. Би юм бодолгүй гүйгээд очтол ээж биш өөр танихгүй хүн цаашаа хараад зогсож байв дотор пал гээ л явцан юу ч дуугаралгүй хөшцөн юм шиг зогсож байтал нөгөө хүн чинь гэнэт над руу харсанаа нэг тийм дотор зүсэж байгаа юм шиг айдас түрүүлэм муухай инээсэн бурхан минь үнэхээр муухай царайтай нүд нь бол ердөөсөө харагдаагүй зүгээр л том нүх бие нь бүрсийсэн хар юм. тэгээд над руу харж инээж байснаа халуун савтай цай аваад шидчихсэн би чарлаад л явцан ээж 00-с гарч ирээд аав том өрөөнөөс гүйж ирээд тэгээ л би цаашаа нээх сайн санахгүй байна ямартайч эмнэлэгт ирчихсэн боолт хийлгэж байсан түлэгдэлтээс санаж байгаа юм гэвэл баруун мөрний яс нь гараад ирчихсэн байсан түлэгдэлтийн хувьд бол гайгүй өнгөрөсөн жоохон хүүхэд болхоор шарх сорви гайгүй эдгэсэн. Харин эмнэлэгээс гарахад аав ээж хоёр маань бараг салах дээрээ тулцан байсан ээж намайг аваад хот руу явсан харин аав тэндээ үлдсэн. Гэхдээ аав ээж хоёр маань салаагүй аав хэсэгтээ тэнд байж байгаад ажил нь ч бүтэмж муутай өр ширэнд ороод хоёр байраа зараад ирсэн.

Манайх дахиж тийшээгээ зүглээгүйээ. Тэрнээс хойш амьдрал буцаад хэвийн болсон. Нилээд хэдэн жилийн дараа сураг сонсоход манайх гарсаны дараа хоёр хүүтэй залуу хос тэр байранд орсон том нь долоон настай бага нь гурван настай. Нэг өдөр том хүү нь гадаа тоглоомын саадан дээр уйлцан сууж байсан гэсэн. Хүмүүс яав ийв гээд асуувал тоглож байхад нь дүү нь алга болчоо гээд уйлаад сууж байсан гэсэн. Аавынх нь ах гэх тэнд түц.нд суудаг байсан залуу энэ талаар мэдээд хүү дээр явж очтол дүү алга болчлоо би зөндөө хайгаад олсонгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд ах нь эрэл хайгуул болоод ээж аав нь орилж хашгирч гүйгээд сүйд майд болж байтал хэдэн жоохон хүүхдүүд гүүхээрээ ирээд Галсангийн дүү тэнд дээр байна гэв хаана байна гээд нөгөө хүүхдүүдийг дагаад сандаралдаад яваад очтол хамгийн хойд талын балгас болсон байрны дээвэр дээр нь зогсож байсан гэсэн.

Сумын хүмүүс цугалцан бүгдээрээ орилдоод ээж нь уйлж чарлаад доор нь хэсэг залуус зузаан хивс шиг юм татаж бариад зогсцон аав нь ахтайгаа цуг дээшээ гарсан байгаа юм. Ганц ч зогсолгүй гүйсээр дээшээ гартал аз болж хүүхэд нь зогсож байсан гэсэн тэгээд хүүгээ бариад авсан байгаа юм. Тэгээд миний хүү яаж тийшээ гарсан юм дахиж тэгж болохгүй гээд л уйлан дуугарч хүүдээ хэлтэл хүү нь юу ч ярилгүй чимээгүй л байсан гэсэн. Хүмүүс тарцгаагаад чимээ шуугиан ч намдаад аав нь хүүгээ тэврээд гэртээ харьхаар явж байтал нөгөө жоохон хүү намайг нэг ах энд авч ирсэн гэснээс өөр юм яриагүй гэж аав ярьж өгч билээ. Ер нь л их эвгүй газар байсан даа. Шивээ говийг хуучин хүүрийн говь гэдэг байсан гэлцдэг, яагаад тэгдэг байсныг хөгшчүүд л мэдэх байх.

Шөнө дунд эсрэг талын байшингийн дээвэр дээр хүүхэн сууж байсан юм.Очоод үзтэл тэр…

Өмнөх нийтлэл

Нас барсан бугын гэдсийг задлаад үзтэл… Олон хүн үүнээс болж…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм