нийгэм

Шөнө дунд эсрэг талын байшингийн дээвэр дээр хүүхэн сууж байсан юм.Очоод үзтэл тэр…

0

Тээр нэг жил дэнжийн 1000-д болсон явдал.Яг хэдийд гэдгийг нь санахгүй байна.
Ямартай ч нээх их айл байдаггүй байсан гэж бодхоор 10 жилийн өмнө юмуудаа.Манай хамаатных нүүж ирээд удаагүй байсан.

Яг зам дагуух нэг айлын газар аваад тэндээ нэг монгол гэр, мөн нэг байшин барих гээд суурийг нь ухаад бэлчээд хашаагаа хатгах хэсэг дээр явагдаж байсан юм.Монгол гэрээ босгочоод манай 2 найз надтай нийлээд 3лаа хашаагаа манах зорилгоор хэд хоног болсон юм.Эхний хэд хоногтоо ч гайгүйл байсан, харин 4 дэх өдрөөсөө эхлээд нэгл биш болоод байгаа нь илт мэдэгдэж байсан.Өрхийн бүтээлгээ уячаад байхад өөрөө тайлагдах мөн үүрээр гэр тойроод хэсэг нөхдүүд ярьж алхах гэх мэт.Эхлээд хүмүүс л явж байна гэж бодож байсан ч сүүлдээ биш гэдгийг нь мэдсэн.

Ер нь уусан үедээ л хүмүүст албин тийрэн харагддаг гэж үнэн бололтой.Манай хэдэн найзууд ер нь хүнд гараар өссөн хэсэг нөхдүүд байдаг байсан.Гэхдээ хаа очиж хулгай дээрэм, танхай нтр бол биш.За тэгээд саваагүйтээд ганц хоёр шил юм авчаад харанхуй болхыг хүлээсээрл…Хүссэн цаг маань ч болж хүн амьтны чимээ холдох үед эхэлсэн юм.Нилээн халлаа ууж идлээ өсвөрийн хэдэн бацаанар яаах вээдээ хэдхэн татаадл нокрох үе шатандаа орж эхэлдэг юм байна.

Бөөнөөрөө гарч тамхи татан суунгаа хэсэг юм ярьж байтал манай урд байдаг замын яг эсрэг талын цагаан байшингийн дээвэр дээр хүүхэн сууж байна.Харанхуй шөнөөр юугаа хийж сууж байгаан бол арай үсрэх гэж байгаа юм биш байлгүйдээ гэж бодоод хүний амь амраад баатар болчих санаатай тийшээ очлоо.Хашаалуу нь орход том биетэй цайвар зүсмийн нохой уяатай мань хэдлүү хуцсан ч бид хэд зориг орчихсон дээрээс нь хүний амь аврах гэж байга баатрууд юун нохой мантай.Шууд л гэрлүү нь гүйгээд орлоо.Нэг урт коридортой 2 талаасаа өөд өөдөөсөө харсан 4 өрөөтэй хамгийн сүүлийн өрөөнд нь дээшээ гардаг шаттай.Гэхдээ тос тасраагүй байлтай гэр нь тэр чигээрээ харанхуй.

Бид хэд унтраалгийг нь хайгаад олоогүй.За тэгээд дээшээгээ бөөнөөрөө чихэлдээл гарлаа.Яалтачгүй нэг хүүхэн цаашаагаа хараад сууж байна.Хөөе эгчээ хөөе хөөеээ та юу хийж байгаан гэж асуусан ч тоосон шинжгүй хөлөө уншуулчаад суусаарл.Бид хэд гурвалжин дээвэртэй байшин дээр арай гэж л тэнцвэрээ олж явна.Мөлхөх нь мөлхөж алхах нь алхаж байгаад нөгөө эгч дээр очоод хөөе эгчээ та наанаа юу хийж байгаан гээд мөрөн дээрээс нь татсан чинь гарт баригдахгүй шууд л хий дараад цаашаагаа манай найз дээвэр дээрээс уначихсан.Юун хүний амь аврах маврах үхсэнээ хийж гарч ирвээ гээд яааж буунаа нөгөөдөх маань яааж байгаа бол гээд бөөн л бодол бас айдас.

Бөөнөөрөө айж байсан ч гэсэн шаагалдаал буусан аз болж найз маань бодсоныг бодвол гайгүй байсан тул бид хэд эргэж харалгүй гэрлүүгээ гүүсэн.Гэртэ ороод шокноосоо гарч амжаагүй байхад үүд тогших чимээнээр хамаг хөлс урсаж нүдний цөцгий хөдлөхөөс өөр чимээгүй бид хэд хэн байдаг билээ одоо яаахуу гэж хий дэмийл бодож сууна.Ахин тогшсоор гэхдээ энэ удаад илүү чангаар тогшсон нь бид хэдийг уламл айлгаж байв.Нөгөө унасан найз маань үхсэн юунаас айдын хэн л байв гэж бодоод хаалгаа онгойлгох чимээнээр бид хэд ч нэг нэгэндээ ойртон буланд суусаарл.Хаалга онгойв хэнч байсангүй харин үүдэнд нэг хайрцагтай юм орхисон байна.

Нөгөө найз маань аваад ороод ирлээ.Онгойлгоод үзтэл дээр нь баахан чихэр жимс,бичээнь.Гайхсан ч бид нар идхийг нь идээд хармаандаа хийхийг нь хийгээд найрлаж байтал дотор талд нь дахиад нэг зүйл.Цагаан даавуугаар ороосон.Задлаад үзтэл Дөнгөж төрсөн нярайг даавуунд боогоод хайрцганд хийчихсэн байсан.

Орилоод л явчлаа бид нар үхсэн хүүхэд харсн хүн ямар олиг байхавдээ.Юуун идэж уух, хамаг юм ам хамраар зэрэг2 гараад нус нулимастайгаа холилдоод хэвтэж байтал тоонон дээрээс нөгөө эмэгтэй ярзайтлаа хараад инээчихсэн бид нарыг хараад хэвтэж байсан.Айсан хүнд аргал хөдлөнө гэж сүүлдээ нөгөө хүүхэд хүртэл хөдлөөд байгаа юмшиг санагдаад гэрийнхээ хаалгаар багтан ядан гүйж гарцгаав.Дөнгөж ухаж байсан 00-ын нүхрүү нэг нь унаж бусад нь дээгүүр нь харайн гараад хашааны гадаа гаран нөгөө хүүхнийг хартал тоонон дээр байсангүй.

Маш тод саранд өдөр юмшиг л харагдаж байсан.00д унасан нэг маань намайг татаачээ п*здаануудаа гэж орилхтой зэрэгцэн бид нар ухаан орсон хүн шиг нэгэн зэрэг түүнийг унасаныг санан 00руу гүйлдэв.Ийм зүйл тохиолдосон хүмүүс юун тэр юм хум манахтай манатай найзынхаа гэрлүү гүйн очиж тэндээ хоног төөрүүлсэн юм.

Тэр аймшгийн царайг одоо ч хүртэл маш тод санаж байна.Өглөө боллоо гэрийнхэн ч ирлээ.Гэрийнхэндээ болсон үйл явдлаа яриад гэрлүүгээ хамт ортол үнэхээр нөгөө нярай байсан.Харин тэр эмэгтэй хүн үү сүнс үү гэдэг нь нууц хэвээр үлдсэндээ.Дэнжийн 1000д өссөн хүмүүс тэр цагаан байшинтай түүхийг сонсож л байсан байлгүй.Уг ярианы сэдэв нь мань хэд юмшүү…За тэгээд нуршсан бол уучлаарай мөн СБА шүү!!!

Гэрийн гадаа 2 хар юм эргэлдээд айсандаа гэртээ орж иртэл 39 хэм хүртэл халуурсан юм. Танидаг бөө рүүгээ залгаад хэлтэл..Хамгийн хачин нь…

Өмнөх нийтлэл

Бие засчихаад тэлээгээ ч гүйцэт татахгүй айгаад гараад иртэл намайг бараг л…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм