нийгэм

Банзрагч:Баясгалан Батбаяр хоёр нэг хаан хатан хоёр шиг юм орж ирчээд 10 хуушуур авъя нохойндоо өгөх гэсийн

0

Урлаг спортоос төрсөн үлгэр жишээ хос болох Д.Батбаяр, Т.Баясгалан нар сүүлийн үед олны өмнө гарахаа больж, чимээ сураг алдраад буй.

Учир нь тэднийг аль өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болох нь тогтоогдсон.

Ийн тэднийг эрүүгийн хэрэгт татаж, хилээр гарах эрхийг нь хязгаарлаад байгаа юм. Уг хэрэг аль хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч тэд хэргээ эрс үгүйсгэсээр байсан удаатай.

Хотын төвд өөрийн нэрийн цамхагаа барьж, сүндэрлүүлсэн тэрээр хотын ашигтай байрлалд барилга барьсан нь эцэстээ түмэн олныг хохироож дуусав. Бэл бэлчингээрээ дутдаггүй, чинээлэг хосууд олсныхоо хэрээр татвараа ч сайн төлдөг гэж байгаа.

Даанч шунал ихдэхийн хэрээр хааш нь ч хөдлөж чадахгүй, гарах гарцгүй болж дуусах нь бололтой.

Нийслэлийн Прокурорын газраас Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Түвшинжаргалын Баясгаланд нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар,

Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Үүнтэй холбоотойгоор интернет ертөнцөд тэдний талаар зарим фактууд дэлгэгдсээр байна Иргэн Б

ийнхүү бичжээ Ховдод Хаан хатан хоёр шиг юм ирээд гуанзанд орж 10 хуушуур өгчих нохойндоо өгөх гэсийн гэж хэлээд манай захын наймаачидын дургүйг хүргэж билээ.Нэр дэвшиж байж тэнэг хог шүү

Реппер Lil Thug E-ийн эмчилгээнд хэдэн төгрөг бүрдсэн бэ?

Өмнөх нийтлэл

Тусгай салааны Номин:Энэ удаад үнэхээр чимээгүй өнгөрж чадсангүй POSITIVE MONGOLIANS!!!

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм