нийгэм

Цэндбаатар:Намайг байртай болгож өгсөн Монголын ард түмэн болон Мөнх-Эрдэнэ ахдаа баярлалаа. Надад одоо…

Таны сэтгэгдэл

Цэндбаатар:

Намайг байртай болгож өгсөн Монголын ард түмэнд маш их баярлалаа .Д. Мөнх-Эрдэнэ ахад баярлалаа .Одоо надад санаа зовоод байх зүйл байхгүй болсоон.Мэргэжлийн боксруугаа гарахад бэлэн . Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ.

Э.Цэндбаатар: Би ДАШТ-д оролцож чадахгүй бол амьдралынхаа турш харамсаж, гомдож явах болно

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ Монголын үндэсний олимпын хороонд хүргүүллээ.

“ДАШТ-д явуулах тамирчныг сорилоор сонгохыг хүсэж байна”
Тэрбээр “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна.

Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орох дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн. Тиймээс үүнд заавал оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна.

Хэрвээ би энэ тэмцээнд орж чадахгүй бол маш их харамсана. Миний амьдралдаа хамгийн их харамсаж, гомдож явах зүйл бол энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж чадаагүй явдал байх болно.

Эсвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах тамирчныг сорилоор сонгохыг хүсэж байна” гэлээ.

“Токио-2020 зуны олимпын наадамд сэтгэлзүйч дагаж яваагүй”
Түүнчлэн “Шигшээ багийн тамирчдад мэргэжлийн сэтгэлзүйч гэж байдаг. Гэхдээ би ярилцаж үзэж байгаагүй. Токио-2020 зуны олимпын наадмын үеэр ч сэтгэлзүйч дагаж яваагүй.

Намайг медалийн төлөө тулалдахаас өмнөхөн “Хэрэв медаль авбал дөрвөн өрөө байр өгнө” гэж Боксын холбооны ерөнхийлөгч надад хандаж хэлсэн нь медаль авч чадахгүй бол яана гэсэн бодол төрүүлсэн” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

632
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

261 нийтлэл