нийгэм

Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Охиноо зүүдэндээ л харж байна

Таны сэтгэгдэл

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон.

Охиныг алга болсон даруйд цагдаагийн байгууллагаас эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Мөн БНХАУ-ын эрээн хотын цагдаагийн газартай хамтарч эрлийн үйл ажиллагааг хилийн цаана явуулсан ч охиныг хил давуулсан ул мөр байхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. 

Одоогийн байдлаар Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа хэдий ч хэргийн сэжүүр болохуйц мэдээлэл олдоогүй гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна.

Охины ээж хүүхдээ байнга зүүдэлж, охин нь бумбайсан хацартай, өндөр цагаан охин болчихсон байна гэж зүүдэнд нь оржээ.

Охины ар гэрийнхэн Замын-Үүд сумандаа аж төрөн амьдарч байгаад жилийн өмнө Улаанбаатар хотод ирэн суурьшжээ. Ээж нь олон жил олон аймгаар явж охиноо эрж хайсан ч тусыг олохгүй, лам бөө үздэг хардаг сайн гэсэн хүн болгон дээр л очсон. Тийм хүмүүс дандаа хил давуулаад гаргасан л гэж хэлдэг.

Ер нь сураггүй алга болсон хүүхдүүд маш олон байдаг юм билээ. Алга болох хүүхэд хулгайлах шалтгаан нь эд эрхтэнийг нь зарах, хөдөө малтай айл малаа маллуулах гэх мэт олон л шалтгаан байдаг юм билээ. Бид охиноо монгол улсдаа хөдөө айлын мал маллаад байж байгаасай л гэж боддог. Тэгээд том болоод хэзээ нэг өдөр гэртээ орооод ирээсэй л гэж залбирдагдаа.

Эх сурвалж: zarig.mn

1,342
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл