нийгэм

Т.Дука: ЭЭЖ нь дээд тэнгэрээс хоёр хүүхдээ хараад яасан их баярлаж суугаа бол доо!!!! -Олон хүмүүс энэ хоёрыг маань хэрхэн амьдарч байгаа бол гэж битүүхэн асууж сурагладаг

0

Мөрөөдөл группын админ Т.Пагмадулам буюу Дука хамгийн сүүлчийн сайн үйлсийн аянаа өнчин хоцорсон Э.Ану охин болон түүний дүүг байртай болгосон билээ. Эгч дүү хоёрыг хэрхэн амьдарч байгаа талаар цахим хуудаснаа оруулжээ.

Тэр алгаа хавсраад, сүсэлж зогсоог нь хардаа хөөрхөн байгаа биз. Түлхүүр гардуулж байсан үеийн торгон мөч утсан дээр минь хадгалагдаад үлдсэн байж. МӨРӨӨДӨЛ группынхэн маань энэ хоёрыгоо байранд оруулаад багагүй хугацааг ардаа үджээ. Энэ хугацаанд Ану дүү маань 12-р ангиа онц төгсөж өөрийн зорьж байсан их сугуульдаа элсэж орсон таатай мэдээг дуулгасан юм. Тэр одоо их сургуулийн оюутан том аниа болжээ.

ЭЭЖ нь дээд тэнгэрээс хоёр хүүхдээ хараад яасан их баярлаж суугаа бол доо!!!! -Олон хүмүүс энэ хоёрыг маань хэрхэн амьдарч байгаа бол гэж битүүхэн асууж сурагладаг. Хэрсүү, чамбай, охин болохоор дүүгээ бөөцийлөөд өлхөн аваад явчихна даа гэж итгэл төрдөг , бид ч нүдээ олж тусласандаа баярлаж суудаг . Хаа нэг утсаар ярихад нь би хэлдэг юм ойрын зовлонгүйгээр холын жаргалыг дууддаггүй ,өнөөдөр дүү минь чи хамгийн сүүлд явж болох ч өөр нэг өдөр чи барианд түрүүлэх болноо.

Тиймээс дүүгээ хөтлөөд зүтгээд л бай, гүйгээд л бай гэж ташуур өгөн урамшуулдаг юм. Бидний цээжинд авь адилхан зүрх лугшиж,зовлонд эмтэрч , хайранд уясаж явдаг шүү дээ. Тиймээс л биднийг ХҮН гэдэг… – -Намайг олон нийтийн, сайн дурын үйл ажлаа зогсоосонд нилээд хүмүүс яагаад вэ? гэж асууж байсан. Чадлын минь хязгаар энэ байж, эцсээ хүртэл хичээгээд энэ хүрээд зогсохгүй л бол бие минь ихээр өвдөж зүрх минь шархалдаг болчихсон байсан.

Энэ урт замыг туулахад амар байгаагүй. Бидэнд цас бороог туучин, салхи шуурганд хөөгдөж, хүмүүст адлагсан өдрүүд олон байсан, гагцхүү бусдыг гэх сэтгэлээ булингартуулахгүй зүтгэсээр нийт 76-н айлын амьдралыг өөрчилж 750 гаруй хүүхдэд ирээдүй бэлэглэж чадсан юм. Тэдэнд итгэл найдвар хайр, өгсөн. Эргээд харахад дэндүү сайхан.

Амьдрал гэдэг ойрын замын гүйлт биш харин марафон гэдэг дээ. Бага багаар ,аажим аажмаар. Эцэст нь бид өөрсдөө хэр хүчирхэг байна, төдий чинээгээр хүнд туслах чадамжтай болно. Тиймээс өөрөө өвдөхгүй эрүүл байж илүү хүчирхэгжиж, илүү их суралцаж байж илүү олон хүнд туслана гэдгийг ойлгосон.Хүнд тустай байх туйлын сайн хэрэг ч ,тэр бүр өөрийгөө хохироож туслах харин бодууштай. Тийм учир миний ээлж иртэл би бусдын амжилтыг алгаа ташин дэмжсээр байнаа. Хүнд туслах агшин бүр сайхаан.

Мөрөөдөл групп

Марка: Архины цагаан солио тусаад үхье гэж байхдаа ханьтайгаа учирсан

Өмнөх нийтлэл

Б.Сансармаа: Эмэгтэй хүн бие даасан, өөртөө хань болж чаддаг байх хэрэгтэй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм