нийгэмОнцлох

Pаndora Pаpers-д Ядyy оpны улс төрч Сү.Батболд хүртэл багтжээ гэх утгаар ёжилжээ

0

IСCIJ /International Consortium of Investigative Journalists/ буюу Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Консорциумаас дэлхийн улс төрчид, бизнесмэнүүд oффшoр бүсийг хэрхэн овжин ашигладаг болохыг олж илрүүлжээ.

Тэдний дунд Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар ч багтаж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг Pandora Papers /Пандорагийн баримт бичиг/ өчигдөр ням гараг /2021.10.03/-т ил болгожээ. Дэлхийн том том албан тушаалтан, улс төрчид болон бизнес эрхлэгчдийн oффшoр бүс дэх дансны мэдээлэл нь ойролцоогоор 11,9 сая баримт бичгээс бүрджээ.

Мөн Йорданийн хаан II Абдулла Ибн Хусейн, Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениатта болон Дэлхийн одоогийн болон хуучин хэдэн арван төрийн тэргүүнүүд, нэр нөлөө бүхий тэрбумтангууд бүгд оффшор бүсийг ашигладаг нь ил болжээ. Түүнчлэн мөрдөн шалгах явцад 150 хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сэтгүүлч гар бие оролцжээ. Тэд ICIJ-ийн мэдэлд байсан 11,9 сая нууц баримт бичгийг бүтэн хоёр жилийн турш ухаж судалсан аж.

Эдгээр баримтууд нь оффшор бүсийн гүйлгээ болон Дэлхийн санхүүгийн бодлого хоёрын хооронд ямар ойр холбоо хамаарал байгааг олж тогтоодог. Пандорагийн баримт бичигт дурьдснаар oффшoр системийн ашиг орлогыг таслан зогсооход тусалж чадах эрх мэдэл бүхий хүчирхэг нэр нөлөө бүхий улс төрчид нь өөрсдөө хөрөнгөө oффшoр бүсэд нуун дарагдуулдаг байгааг онцолжээ. Мөн эрх баригчид ард иргэдийг ядyyралд хүргэж буй хууль бус мөнгөний урсгалыг зогсооход төдийлөн хүч хаяхгүй, дорвитой арга хэмжээ авахгүй хойш сууж байгааг ч онцлов. Оффшор данс бол ихэвчлэн нууц ноёнтон-ы жинхэнэ эд хөрөнгийг нуухын тулд далдаас удирддаг данс. Энэ удаагийн эрэн сурвалжлах ажиллагаагаар 45 улс орны 130 гаруй тэрбумтангуудын талаархи мэдээлэл ч багтжээ.

Мөн Дэлхийн 90 гаруй улсын 336 улс төрч, эрх бүхий өндөр албан тушаалтан, ялангуяа 35 улсын төрийн тэргүүнүүдтэй хамаатай нууц мэдээлэл ч байгаа аж. ICIJ нь оффшор бүсийн 14 компаниас нийт 2.94 терабайтын багтаамжтай нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг цуглуулсан байна. Дээр дурьдсан 336 улс төрч нь татвараа нуун дарагдуулах замаар татваргүй бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хууль бусаар олж авсан мөнгөө хадгалсан байна. Энд хамгийн сонирхол татсан зүйл бол манай Монголын хоёр ч улс төрчийн нэр холбогджээ.

Нэг нь бол Ерөнхий сайд асан Сү.Батболд. Түүний нэр oффшoр бүсэд бүртгэлтэй байгаа нь одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд Пандорагийн барист бичигт анх гарч байсан удаатай. Тэгвэл энэ удаад бас Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй Prime Edge Ltd хэмээх компанийн нэрээрээ дахин холбогджээ. Хaрамсалтай нь одоогоор Сү.Батболдтой холбоотой нарийн ширийн мэдээлэл байхгүй байгаа бөгөөд ICIJ-аас Пандорагийн баримт бичигт Монголын хоёр улс төрч хүртэл орсон гэж ёжилсон байна.

Ядyy зvдүү Си ангилалд багтдаг жижиг улс орны улс төрч багтсан гэх өнгө аясаар ёжилжээ. Нөгөөх үлдсэн нэг улс төрчийн нэрийг баримтад дурьдаагүй байна. Ер нь oффшoр бүстэй холбоотой мэдээлэлд хүссэн хүн болгон нэвтэрчихдэггүйг энд бас онцлох нь зүйтэй болов уу. Зөвхөн ICIJ-гийн гишүүнчлэлтэй тусгай гишүүд нэвтрэх боломжтой аж.

eguur.mn

М.Батбилэг: Одгэрэл эгчтэй холбоход, xүүгийнхээ өмнө эмзэглэдэг

Өмнөх нийтлэл

Жүжигчин Д.Ганцэцэг: Би ханиасаа дэндүү сайхан хайрыг мэдэрсэн

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм