нийгэмОнцлох

2022 онд хүүхдийн мөнгийг 100-аас 20 мянган төгрөг рүү аажмаар шилжүүлэх хувилбаруудыг судалж байна

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулах үеэрээ ирэх онд хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаарх мэдээлэл өгөв

Тэрбээр Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард батлуулдаг. Түүний дотор хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу КОВИД-19-ийн өмнөх түвшинд буулгана гээд тоогоо батлуулчихсан байгаа. Энэ хүрээндээ л байх ёстой. 

Тодотголын хүрээнд энэ оны сүүлийн хагаст хүүхдийн мөнгийг хэвээр үргэлжлүүлсэн. Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ. 

Хүүхдийн мөнгөний тухайд хэд хэдэн хувилбар, нөөц боломж бий. Жишээлбэл, ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй уялдуулах буюу хүүхдүүд ирээдүйд мөнгөө хуримтлуулах боломжоор хангах явдал юм.

2022 онд хүүхдийн мөнгийг 100 мянгаас 20 мянга руу шууд шилжүүлэх нь хэрэглээний түвшиндээ шок үүсгэнэ. Тийм учраас аажмаар шилжилт хийх хувилбаруудыг төсөв дээр судалж байна. Эцсийн байдлаар танилцуулах болоогүй байна гэв. 

В.Баярсайхан: Надад архидалт, зодоон, бокс, нямбаатар, улаан бал гэх мэт сэдвүүд огт сонин биш байна

Өмнөх нийтлэл

Мoнголд дapxлaaжуулалт өндөр ч өBчин иxэссэн шaлтгааныг тaйлбapлажээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм