нийгэмОнцлох

Р.Эмүжин: ӨBдөг чинь шоpоотой байна, Нямбаатар аа, өнөө эмнэлгээ Бадар-Ууганаас авъя

0

Өвдөг чинь шороотой байна, Нямбаатар аа, өнөө эмнэлгээ Бадар-Ууганаас авъя аааа

За их олон асуудал тодорхой болж байна даа. Монголын Боксын холбоо Бадар-Ууган гэдэг феодалтай болсон юм байна, Нямбаатар гэдэг намираатай болчихлоо.

Бадар-Ууган “Өөжин мед” гэх эмнэлгээ Олимпийн хорооны мэдэлд байдаг Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийн байранд байрлуулаад удаж байгаа. “Өөжин мед” Бадар-Ууганых, харин Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийн байр хэнийх болох нь тодорхойгүй. Өөрөө худалдаж авсан гэсэн мэдэгдэл хийсэн боловч ямар нэгэн баримт үзүүлсэнгүй. За худалдаж авсан байлаа гэж бодоход МОХ-ны мэдэлд байдаг энэ эмнэлгийг хэн мэдэж, хэрхэн энэ хүнд, хэдэн тэрбум төгрөгөөр өгөв гэдэг асуулт гарч ирнэ. Тэр хүнд тийм эрх байсан уу? Монгол Улс олимпт тамирчдаа бэлтгэн илгээж, бэртэл гэмтлийг нь сэргээн засч, медал авсан тамирчиндаа сард 5-8 сая төгрөг өгч, өөрөөр хэлбэл тамирчдынхаа төлөө тамир хүрэх төвшинд тодорхой алхмууд хийсээр ирсэн.

Гэтэл нөгөө эмнэлэг алга болчихсон. Эмнэлгийн байрыг худалдаж авсан гээд байгаа Бадар-Ууган нь Олимпийн хороо, Боксын холбоонд шимэгч шиг зүүгдээд байдгийн шалтгаан энэ дөрвөн давхар байшин болж таарлаа. Энэ залууг Н.Энхбаярын эрх хатантай хамаатан садан болдог гэлцдэг. Хөөрхий манай Хууль зүйн сайд Нямбаатар яахав, нэг ч гэсэн сэтэр, нэмэр ч гэсэн холбоо гээд Боксын холбооны ерөнхийлөгч болоотохсон чинь Бадар-Ууганы тарьсан балаг дээр балчир хүүхэд шиг тээглээд уначихлаа. Тэгээд өнөө хоёр чинь өвөртөө үгсэж аваад нөгөө муу Цэндбаатараар уучлал гуйлгаж жүжиглэлээ. Цэндбаатарт ч уусан идсэн, татсан танхайрсан гээд хэрэг мундсангүй. Үүний цаана барьцаа, шантаажны асуудал бас босч ирлээ.

Цэндбаатарын залуу насны ааг омог, алдааг Бадар-Ууган Нямбаатартайгаа базаж атгачихаад, дарамталж, далайлгаж, хүссэнээ яриулж, хүчинд автуулж байгааг Монгол даяараа харлаа. Ганцхан Цэндбаатар ч биш, олон олон тамирчныг ингэж хэрэгт хутгаж, хэргээр нь буцаан шантаажилж ирсэн болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Ийм л холбоотой Нямбаатар хэний ч юм хатгаасаар очоод нэр холбогдчихож.

Нэдэр дээрээ Бадар-Ууганы ямар нэгэн аргаар олж авсан Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийн байрны асуудал л ард нь байсан байна. Тэгэхээр энэ байшин савны асуудал шийдэгдтэл Бадар-Ууган эл холбооноос өвгөн болсон ч явахгүй нь. Өөр олон Цэндбаатарыг дарамталж, далайлгаж, Олимпийн хороог, Боксын холбоотой нь олзлоод хэвтээд байх бололтой хүн юм. Энэ тохиолдолд яах вэ?

Эхлээд асуудлаа шийдье. Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгээ буцааж авъя аа. Тэгээд дараа нь тамирчныхаа эрхийн тухай ярихгүй бол яр нэгэнт идээлж, ямба нэгэнт ихэджээ. Нөгөө Цэндбаатар бол зангираад зангираад уруул эвдрэхээс өөр яалтай. Нөхөөстэй зам дээр байшин тэврээд нам тээглэж, таг гацсан Бадар-Ууганаа харин яах вэ? Энэ холбоо, тэр байшин хоёроо Олимпийн аварга овгор бацаанд бүр өгөөд, тамирчдаа хөөгөөд явуулаад байх юм уу? Эсвэл эртхэн учраа олох уу?

За Нямбаатар аа, том юманд зорьж яваа хүн том наймаагаа сахиад хэвтчихсэн Бадар-Ууганд ингэж бүдрэхгүй шүү. Өвдөг чинь шороотой байна. Өнөө зодсон, зодуулсан асуудал одоо Цэндбаатар, Бадар-Ууган та гурваас аль эрт хэтрээд талийсан, та гурвын мэддэг хэрэг ч биш болсон. Эхлээд тэр хүн нам цохиж унагаачихаад хөндөлсөөд байдаг Идэрбат, Мөнхчулуун нар нь уучлал гуйг, дараа нь Боксын холбооны ерөнхийлөгч Нямбаатар та үгсэн хуйвалдагчдын үгээр үлбийгээд байх явдалгүй, энэ Бадар-Ууганаас тэр Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийг буцаан авч өгнө үү.

Аудит оруул, ардын хүүхдүүд дэвжээн дээр алдсан эрүүл мэндээ нөхөж авмаар байна. Тэгэхгүй бол Нямбаатар Бадар-Ууган хоёр гэж тамирчдаа хаяад, байшин тэвэрсэн мануухай энэ их спортод хэрэггүй за, Цэндбаатар нь илүү хэрэгтэй байгаа юм аа. Дэлхийд эрэмбээрээ тавд жагсдаг, дэвжээн дээр зүрх зоригоо зөрөлдүүлэн гарч ирдэг ид 24-тэй залууг нулимсыг нь нударгаар арчиж байгаад, ингээд номхотгож чаддаг юм байна, харлаа, үзлээ. Харин одоо Монголын тамирчид нөхөн сэргээх эмнэлгээ авъя аа.

Бадар-Ууганы төлсөн гээд байгаа мөнгө үнэн бол аудит оруулж шалгаад тэр мөнгийг нь буцааж өгье, холбоо эмнэлэг хоёртойгоо л үлдье, яршиг зүгээр. Шударга бусаар тэр дөрвөн давхар байшинг энэ хүн олж авсан юм бол шулуухан буцааж өгөх нь дээр. Олимпийн хороонд эмнэлэг нь хэрэгтэй. Үүний учрыг олж өгөөрэй, түрүүчийн улстөрчдийн тарьсан түрийгээр татсан шавхайд ингэж ойчоод юүхэв, хүү минь!

Aнгууч: Битгий санаа зoвоорой би улc төр мөрд орохгүй, aшиг хoнжоо хараагүй цaлингүй өөрийн хүсэл зоригоор aвлигын эcрэг залуучуудаа төлөөлж саналыг хүлээн зөвшөөрсөн

Өмнөх нийтлэл

Б.БАТТҮШИГ: Э.Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Өөрийнхөө хүчээр боловсролтой болчихоод олон юм яриарай

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм