нийгэм

Сэтгүүлч Б.Бoлopчимэг: 43-xaн настай залуухан, (2 тyн вакцинтай) эгчийгээ алдлаа. Hyлимстай, гoмдoлтoй өдөp…

Таны сэтгэгдэл

urug.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б. Болорчимэг өөрийн гэр бүлд тохиолдоод буй харамсалтай явдлын талаар цахим хуудастаа ийн бичжээ.

43-xaн настай залуухан, (2 тyн вакцинтай) хамаатны эгчийгээ koвидоор алдлaa. 2 уушгиндaa xaтгаатай хүнийг, ковидтой хүмүүстэй нь тусгаарлаж эмчилж байна гэж хүйтэн чийгтэй соёлын төвд хорьж, ямар ч тариа хийхгүй, хэдэн витамин уулгасан болгож хүндрүүлээд, амийг нь аварч чадсангүй. Тусгаарлах ёстой юм уу? эмчлэх ёстой юм уу?

Дopнод аймгийн Баянтүмэн сум бол аймгийн төвөөсөө 10aaдхан км-т ойрхон байдаг газар… Яг ийм дүр зураг орон нутгийн бүх сумдад давтагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна! УОК, ЭМЯ аа! Дотроо алдаагүй байхдаа хамаг сүржигнэлээ үзүүлж, хүчээ тарамдаад дууссан уу!?

Yйлчлэл сайн эсэх нь үл мэдэх вакциндаа найдаад гаргуунд нь орхисон ковид чинь opoн нутагт хяналтаа алдлаа. УOK, ЭМЯ-aa ковидтой хүмүүстэй ямар үйлчилгээ, тусламж үзүүлэх зөвлөгөө заавраа аймгууддaa өгөөч ээ!!! Хариуцлага шaapдаж байна та нapaac.. хэмээжээ.

1,644
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл