нийгэмОнцлох

200-аас дээш малтай, хоёроос дээш машин болон байр, хаустай өрхүүдийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна

1

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актад бүртгэн авчээ. Ингэснээр удахгүй legalinfo-д орж, албажих юм. 

Энэхүү журамд нэлээд олон өөрчлөлт орулсныг Хугацаатай болсон, нөхцөлтэй болсон, хяналттай болсон, хариуцлагатай болсон хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцолжээ.

Тухайлбал, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдах нь. 

Мөн уг дэмжлэгийн хүрээнд өрхүүдэд хүнс олгох дэлгүүрийг сонгон шалгаруулахаа больж, НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй ямар ч дэлгүүрээр дэмжлэгт хамрагдаж буй иргэд хүнсээ сонгон авах боломжтой болж байна. 

10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлэв хэмээн тэрбээр өөрийн албан ёсны хуудсаар мэдээлжээ.

Журамд орж буй өөрчлөлтүүд:

ХОМ: Хамгийн, хамгийн

Өмнөх нийтлэл

Панданы хүрээлэнгээс хийсэн сонирхолтой сурвалжилга

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Доод шатандаа авилгал байжээ сайд минь. Тэр авсан хүмүүсийн буруу гэж юу байхав. Өгсөн , ажлаа буруу гараар хийсэн, хариуцлаггүй ажилласан хүмүүсийг шат шатанд нь хуулийн хэмжээгээр хариуцлага тооцуулах талаар ажил хийгээч.Хороо дүүрэг, нийслэл дэхь бүх шатны хариуцлаггүй ажилласан хүмүүсийг ажлаас нь хал, хохиролоо төлүүл.Хасалт хийх яахав.Яаж өгөх ёстой хүнд өгөх вэ гэдгээ боловсронгуй болго.Төр чадахгүй бол сайн дурын, олон нийтийн байгууллагаар дамжуулж олгуул.Хандив цуглуулж яг очих ёстой хүнд нь тус хүргэдэг байгууллага байна ш дээ Лантуун дохио гэх мэт.Төрийн менежмент тань маш муу байна. Хяналтаа сайжруул, хариуцлага тооц.Сайдаааа

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм