нийгэм

Долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-нд шилжүүлсэн. Наадмаар ЕС ХОНОГ амарна

Таны сэтгэгдэл

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.

Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. 

“Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд ес хоног амарна гэсэн үг. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.

Өөрөөр хэлбэл иргэд наадмын үеэр долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний Бямба гарагт ажиллах юм.

821
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл