Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд xaтуу xөл xopио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.
Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас /дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ.
Үүнээс гадна хөл хорионы 15 хоногийн хугацаанд Засгийн газар иргэн бүрт 300 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ мэдээллийнхээ үеэр мэдэгдэв.
Тэтгэмжийг өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 8-наас эхлэх бөгөөд мөнгөн тусламжийг иргэдийн данс руу шилжүүлэх аж. Ингэхийн тулд өмнө ашиглаж байсан тэтгэвэрийн данс, хүүхдийн мөнгөний данс болон Эрдэнэс таван толгойн хувьцааны данс зэргийг ашиглах 7-10 хоногт багтаан олгоно гэж Сангийн сайд мэдээллээ.
Сэтгэгдэлүүд