нийгэм

Шадар сайдын эхнэрийн мэдээллийг тараасан эзнийг олохоор ХӨСҮТ дотроо бужигнаад эхлэв vv

Таны сэтгэгдэл

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэр МҮОНТ-ийн хөтлөгч Ч.Ичинхорлоо /2021.03.28/ аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ-ийн улаан бүс-рүү өнгөрсөн сарын 28-ны өдөр орсон ч нэг хоноод эмнэлгийн орчин нөхцлийг голж гэртээ шууд гарсан тухай мэдээллийг бид хүргэсэн.

ХӨСҮТ-ийн улаан бүс буюу халдварын өндөр эрсдэлтэй орчин руу нэвтэрсэн хэн ч тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах ёстой. Гэтэл Ч.Ичинхорлоо хэл, ам хийж байгаад гэртээ шууд тусгаарлагдсан нь Гамшгийн үед мөрдөх хууль болон халдварт өвчинтэй тэмцэх Улсын онцгой комисс, Засгийн газрын журам, дүрмийг зөрчсөн үйлдэл юм. 

Гэтэл Шадар сайд С.Амарсайхан болон эхнэр Ч.Ичинхорлоо нь уг үйлдэлдээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийн оронд мэдээлэл задруулсан ажилтныг олж, хариуцлага тооцох үүргийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрд даалгасан байж болзошгүй байна. 

Учир нь Л.Баттөр ажилчдаа нэг, нэгээр нь дуудаж уулзан Мэдээллийг гадагш мэдээлсэн үү хэмээн асууж байгаа аж. Мөн улаан бүс-д ажиллаж буй ажилчид руугаа видео дуудлага хийн ярьсан гэх мэдээлэл байна. Ямартай ч дээрх мэдээллийн мөрөөр яг одоо ХӨСҮТ-д бужигнаан болж буй аж. 

1,162
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл