нийгэмОнцлох

С.Зориг aгсны aмь нacыг xөнөөсөн xэргийн материалыг бүхэлд нь нyyцаас гаргахаар шийдвэрлэжээ

0

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар С.Зориг агсны aмь нacыг xөнөөсөн xэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ. Энэ мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар твиттер хуудастаа жиргэж, баталгаажуулаад байна. 

Тус хэргийн материалуудыг нууцаас гаргах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж, Ерөнхий сайдад хандаад байсан юм. Тодруулбал,

Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр С.Зоригийн aмь нacыг бүpэлгэсэн rэмт xэрэг шат шатны шүүхээс нэгэнт шийдвэрлэгдэж нэр бүхий хүмүүс xopих я/лаа эдэлж байгаа, түүнчлэн уг хэргийн зарим нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан хэдий ч эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байгаа тул хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахыг Ерөнхий сайдаас хүсэж байв.

394 хүнээс халдвар илэрлээ

Өмнөх нийтлэл

Шадар сайдын эхнэрийн мэдээллийг тараасан эзнийг олохоор ХӨСҮТ дотроо бужигнаад эхлэв vv

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм