нийгэм

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Таны сэтгэгдэл

Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км зайд Улаанбаатарын 22.46 цагт 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.Газар хөдлөлтийн чичиргээ нийслэл Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдэв. Он гарснаас хойш манай орны хэд хэдэн бүсэд 4 магнитудаас дээш хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тухай бүрт нь мэдээлж байлаа.    Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитуд, Ховд аймгийн Зэрэг сумаас баруун зүгт 20 км-ийн зайд хоёрдугаар сарын 15-нд 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.    

Сүүлийн үед газар хөдлөх чичирхийллийн тоо давтамж 10 жилийн өмнөхөөс 10 дахин ихэссэн тухай дүн мэдээ гарсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв. Монгол орны нутгийн дэвсгэрт 2020 онд нийт 44 462 мянган газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ нь газар хөдлөлтийг хэмжих багажид мэдрэгдсэн бүх дүн мэдээ аж. Жишээлбэл, 3-3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 143 удаа, 4-4,9 магнитудынх 38 удаа, 5-5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болсон байна.Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

540
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл