Шилэн данс гэгч зүйлийг анх олноо танил болгосон хэмээн яригддаг Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл энэ удаад Монгол банкинд хамааралтай нэгэн тендерийн баримтын талаар мэдээлэл хүсч олон нийтийн сүлжээ сайтнаа холбогдох материалуудыг хавсаргажээ.
Тэрбээр бичихдээ, МонголБанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь өөртөө зориулж 300,000,000 ₮ үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмжүүд авахаар тендер зарлажээ.
– Суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч
– Гүйлтийн ЦАНА
– Олон үйлдэлт тэмээ
– Мөр болон цээжний 3 үйлдэлт шахалтын бля бля
-WiFi-LCD дэлгэцтэй гүйлтийн зам
Монголчууд тaлбай дээр цалингүй болоод шaтaж vxэж байхад Мoнгoл Улcын төpийн тoлгойд арай сэтгэлтэй, эх орон ард түмний мөнгийг хайрладаг хүмүүс байж болдоггүй юм уу, cдa нээрээ хөгжиж байгаа юм алга, Хаана байна тэр тacpaaд aлга болж байгаа төсөв чинь, Xаана байна тэр аривлан хэмнэлт чинь
УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар та иймэрхүү юмнуудаа одоо xөөж явуулаа. Гуйж байна хэмээн бичжээ.
Энэхүү тендерийнхээ талаар Монгол банкнаас удахгүй тайлбар хийх болов уу.
Сэтгэгдэлүүд