нийгэм

Д.Нямхүү Завхан аймагт туcгааpлалтын дүрэм зөpчсөн vv

0

Хэл ам дагуулж, Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн ерөнхий захирлын суудлаас буусан Д.Нямхүү Завхан аймгийн Их-Уул сумын иргэдэд зөвлөгөө өгч явна.

Тэрбээр Завхан аймгийн Засаг даргын урилгаар Их-Уул сумын Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, Сумын онцгой комиссын ажилтан албан хаагчдад цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, гэрийн тусгаарлалт, ажиглалтын дэглэмээ сайн баримтлахыг анхааруулжээ.

Түүнийг халдварын голомт болсон Улаанбаатар хотоос ирсэн хэрнээ 14 хоногийн тусгаарлалтын дэглэмийг баримтлаагүйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэгдүгээр сарын 21-нд ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

ХӨСҮТ-өөс 1997 онд ажлынхаа гарааг эхэлж, 2007 онд тус төвийн захирлаар томилогдож байсан тэрбээр 13 жил тус төвийн захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан. Хамгийн сүүлд түүнийг “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр чөлөөлсөн билээ.

Д.Улам-Оргих: Ирэх бямба гаригаас 14 хоног хатуу хөл хорио тогтоох ёстой

Өмнөх нийтлэл

Д.Сумъяабазар: Танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм