нийгэм

Х.Баттулга, У.Хүрэлсүх нар нyдарга зөpvvлсэн vv?

Таны сэтгэгдэл

Сүүлийн гучаад жилд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурав шиг эвтэй найртай ажилласан ҮАБЗ лав байхгүй.

Өөрсдөө нуудаггүй, бүр ил тод мэдэгддэг. Бас тэдний хамтран хэрэгжүүлсэн акц, бүтээн байгуулалтаас харагддаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дөнгөж төрсөн эх, нярай хоёрыг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ эрхийг нь зөрчсөн эмч нарын асуудлаас болж У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцорсон. Огцрох болсон шалтгаанаа УИХ дээр тайлбарлах үеэрээ Ерөнхийлөгчтэй холбоотой ноцтой мэдэгдлүүдийг хийсэн.  Харин Ерөнхийлөгч үүний эсрэг мэдэгдэл хийж, ҮАБЗ-ийн гишүүд эвтэй хэвээр байгаа гэсэн. Юутай ч 2017 оноос хойш маш ойр шадарлаж, ажиллаж ирсэн Х.Батгулга, У.Хүрэлсүх хоёр энд хүрээд зам салж буй нь тодорхой болж байна.

Учир нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцрохоо мэдэгдсэний орой тэд уулзжээ. Гэвч яриа нийлэлгүй, эрчүүдийн аргаар шийдэж, нyдарга зөpүүлээд авсан гэх жиг жуг улс төрийн хүрээнд яригдаж байна. 

Б.Дамдин-ОчирЭх сурвалж: Зууны мэдээ сонин

754
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл