нийгэм

НӨАТ-ын IV улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Таны сэтгэгдэл

2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ.  Урьдчилсан байдлаар IV улиралд 1,018,314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгаа юм. 

Харин өнгөрсөн III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байв. 

Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.

755
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл