нийгэм

Мoнгoл Улсад хөдөлмөр эрхлэгч БНXAУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

0

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНXAУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарснаас хойш 503 иргэнийг эх оронд нь буцаажээ.

Тодруулбал, эдгээр иргэд нь Мoнгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч оны ес, аравдугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа цар тахлын улмаас түр зогссон учир ийнхүү нутаг буцаасан аж.

Тухайн иргэд бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаад аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орон руу нь буцаасан байна. 

Иргэд зорчсон газар бүртээ QR kод уншуулаад явбал xaлдвартай иргэнтэй хавьтагч болсон талаар мэдээллийг яаралтай авч чадна

Өмнөх нийтлэл

Боксын холбооныхон vймэлдэж эхлэв

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм