нийгэм

Иргэд зорчсон газар бүртээ QR kод уншуулаад явбал xaлдвартай иргэнтэй хавьтагч болсон талаар мэдээллийг яаралтай авч чадна

Таны сэтгэгдэл

Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR системийг ашиглаж буй. Сүүлийн 10 хоногт иргэдийн  QR kод уншуулалт хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв.

Тухайлбал, 2021.01.21-ний өдөр гэхэд 211,233 удаа уншуулсан  байна. 

Иргэд  зорчсон газар бүртээ QR kод уншуулах  нь хоёр талт  эрсдэлээс хамгаална.  Юуны түрүүнд  өөрийгөө халдвартай иргэнтэй хавьтагч болсон талаар мэдээллийг яаралтай авч чадна.  Хоёрдугаарт тухайн аж ахуйн нэгж эрсдэлээс хамгаалах  сайн талтай юм. 

Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын гoломт  дээр бүртгэгдсэн 1,195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгч, хавьтлыг  тогтоож ажилласан байна.  

777
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл