нийгэм

НӨАТ-ын сугалааг болиулах санал хүргүүлэхээр болжээ

Таны сэтгэгдэл

Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас өчигдөр (2021.01.25) НӨАТ-ын сугалааны тохирол явуулах ажилд хяналт хийжээ. 

Тус газраас НӨАТ-ын сугалааг шалгах хамтарсан ажлын хэсэг (ЦЕГ, ШӨХТГ, ХХМТГ) гарган ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэх ажээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар Шалгалтын дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт, шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлнэ. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ-ын хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилготой байсан бол тодорхой цаг хугацааг туулж, хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна гэлээ. 

721
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл