нийгэмОнцлох

Үсчин, гоо сайхан болон Нарантуул зах зэрэг бүх төрлийн барааны худалдаа үйлчилгээг маргаашаас нээх шийдвэр гарчээ

0

Нийслэлийн Онцгой Комисс хуралдаж маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 23-ны Бямба гаргаас үсчин, гоо сайхан болон бүх төрлийн барааны худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг нээх шийдвэр гаргажээ.

НОК-оос өгсөн албан ёсны мэдээлэл: “Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс

Бүх төрлийн барааны худалдаа, Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.  Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.

Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна

Н.Учрал гишүүний бие сайжирч байгаа гэв

Өмнөх нийтлэл

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 19 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм