нийгэмОнцлох

IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сардаа багтаж олгохоор ажиллаж байна

0

2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өгөхөөр Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байгаааг бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл хэзээ иргэдэд олгох талаар Сангийн яамнаас тодруулахад “Нэгдүгээр сардаа багтаж НӨАТ-ын буцаан олголтыг олгохоор ажиллаж байна. Амжихгүй бол хоёрдугаар сарын эхэнд орно” гэлээ.  

Урьдчилсан байдлаар IV  улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгаа юм. 

Өнгөрсөн III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай байдаг.

Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгч, Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлдэг байна.

Скайтелийн давхар урамшуулалтай “ЭВЭР БААТАР” цэнэглэгч карт худалдаанд гарлаа

Өмнөх нийтлэл

Дараагийн сайдууд хэн бэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм