нийгэм

Өргөө амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцно

Таны сэтгэгдэл

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн дарга нартай цахимаар хуралдан Өргөө амаржих газар болсон асуудлаар алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага тооцохоор болжээ

Уг хурлаар хариуцлага алдсан албан тушаалтнууд болоод ажилчдын асуудлыг хэлэлцсэн байна. Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг хүйтэнд дулаан хувцасгүй “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн. Үүнд “Өргөө амаржих газрын”-хан буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн ээж нь өчигдөр өглөө буюу 2020 оны нэгдүгээр сарын 19-нд өглөөний 07 цагт амаржсан байна. Түүний шинжилгээний хариу үдээс хойш эерэг болох нь баталгаажсан гэв. Тухайн амаржсан эмэгтэйн нөхөр нь коронавирусын халдвартай иргэний хавьтал болсон учир тусгаарлалтад байсан аж. Өргөө амаржих газар нь ЭМЯ-ны харьяа бус Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг учир ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан тус газарт хандсан байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатар даалгажээ.

748
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл