нийгэм

Ачааны машиндаа 69 хайрцаг эм нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ

0

Ачааны машиндаа зургаан нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ.

  Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Ж”-ын жолоодож явсан ачааны машинд ачигдсан бараанд гаалийн хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар зургаан нэр төрлийн нийт 69 хайрцаг бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн байна.    Эм, эмнэлгийн хэрэгсэл нь тарифын бус хязгаарлалттай бараа бөгөөд тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн импортлохыг хориглодог юм.

Э.Магнайбаяр “Баянгол хүүхдийн зуслан”-гийн захирал болжээ

Өмнөх нийтлэл

Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн номонд бичигджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм