нийгэм

Есөн настай талийгаач охиныг хүчирхийлсэн хойд эцэг хэргээ хүлээжээ

0

Хойд аавынхаа гарт есөн настай охин удаа дараа хүчирхийлэлд өртөж, улмаар амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч оны есдүгээр сард гарсан. Тэгвэл талийгаач охины хойд аав хэргээ хүлээсэн гэв. Түүнийш шүүх хурал 2020 оны сүүлээр болох байсан боловч хойшлогдсон аж. Шүүх хурал нэгдүгээр сарын 14-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болно. Манай байгууллагаас хууль ёсны төлөөлөгч, нэг өмгөөлөгч шүүх хуралд оролцоно.

Талийгаач охин Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг гардаг өдөр талийгаач охин өөрөө 103-руу залгаж, дуудлага өгсөн ч харамсалтай нь тусламж авч амжилгүй нас барсан. Ийн хойд эх, эцэг гэх хүмүүсийн гарт хүчирхийлүүлж, хорвоотой танилцаж ч амжаагүй бяцхан хүүхдүүд өөд болж, нийгэмд хар толбо үлдээсээр. Хүүхдийн уйлах чимээ, хүчирхийлүүлж буй дуу хадаж байхад хөрш айл болон холбогдох мэргэжлийн байгууллагууд ажлаа сайн хийж чадаагүй хэмээн одоог хүртэл шүүмжлэл дагуулсаар.

Малын хулгайчид адууны гэдсийг нь гол руу хийж байжээ

Өмнөх нийтлэл

Жүжигчин А.Ганчимэг “Xyлгaйн QR код“-той машинаар зорчиж байгаад бapигджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм