нийгэм

Малын хулгайчид адууны гэдсийг нь гол руу хийж байжээ

Таны сэтгэгдэл

Иргэн Х.Эрдэнэболд өнгөрсөн сарын эхээр 32 тооны адуугаа хулгайд алдсан аж. Харин энэ хайж явах үеэрээ гэмт этгээдүүдийг газар дээрээс нь барьжээ. Хэрэг үйлдсэн этгээдүүд адууг нь гарган гэдэс дотрыг нь Орхон гол руу хийж байсан аж.

Сайн байцгаана уу. Миний бие нь 2020.11.13 наас 14 нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Бөөн бургас гэдэг газраас Саарал азаргатай 32 тооны адуугаа алдсан гэсэн зар оруулж байсан.Олон хоног хайсны эцэст 2020.11.28 нд сумын хэсгийн төлөөлөгч дэд хурандаа Бат-Эрдэнэтэй хамт Булган аймаг Орхон сумын Хужир булан гэдэг газраас олсон боловч харамсалтай нь бүлэг хулгайчууд алж байхад нь үйлдэл дээр нь барьж баримтжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Эдгээр хулгайч нар нь морио дээдлэх монгол хүний шинжгүй алсан адууныхаа арьс, толгой, шиирийг шатааж, гэдэс доторыг орхон голд хаяж хэргийн ул мөрөө баллаж байсныг харахад нүд хальтрам байлаа. Алдсан адуун дотор минь эцэг өвгөдөөс өвөлж ирсэн хурдан морьдууд, сор болсон 20 морь, 5 гүү, 3 унага, 2 даага, 1 байдас, Сүхбаатар угшилтай хурдан азарга минь байсан юм.Эрэл хайгуул хийхэд туслаж дэмжсэн найз нөхөд, ах дүүс, уяачид, цагдаагийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

Уг хэргийг шүүх цагдаа хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдэж, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцож хүлээх ёстой хариуцлагагыг нь хүлээлгэнэ гэдэгт итгэж байна.Ийм муухай хэрэг малчин монгол түмэнд минь ахиж бүү тохиолдог гэж энэхүү постыг орууллаа. Морьны босоо цагаан хийморь ивээх болтугай.

1,429
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл