нийгэм

Э.Эрдэнэбаатар: Архангай аймгаас ирсэн иргэнд анхны тусламж үзүүлж байх хугацаанд нас барсан

Таны сэтгэгдэл

Орон нутгаас нийслэлийг зорьж ирсэн иргэн шалган нэвтрүүлэх товчоогоор орж чадалгүй нас барсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Архангай аймгаас хувийн тээврийн хэрэгслээр зургаан иргэн гарч, өнгөрсөн шөнө буюу 2020 оны 12 дугаар сарын 7-ны орой Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн.

Эдгээр иргэн коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгөөгүй байсан тул өнөөдөр өглөө авахаар төлөвлөж байв. Гэтэл тухайн иргэдийн нэг буюу иргэн О-н бие муудаж, нийслэлийн түргэн тусламжийг дуудсан.

Дуудлагын дагуу түргэн тусламжийн төвийн эмч нар анхны тусламж үзүүлж байх хугацаанд иргэн нас барсан. Нас барсан шалтгааныг тодруулахаар хууль хяналтын байгууллага ажиллаж байна” гэв.

Түүнчлэн тэрбээр халдвар бүртгэгдсэн голомтоос ирж буй иргэдийг заавал шинжилгээ өгсөн байх шаардлагатайг мэдээллийн үеэр онцлов.

754
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл