нийгэм

Автобусны жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан бол 400 гаруй ажилтан PCR шинжилгээнд хамрагдаж байна

Таны сэтгэгдэл

Батлагдсан тохиолдлын хавьтал болсон иргэн буюу автобусны жолоочоос халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Өчигдөр автобус баазын жолооч хүний онош батлагдсан. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарласан байсан

Тэрбээр “Бид өчигдөр 7 тохиолдлын голомтод ажилласан. Батлагдсан тохиолдлууд хавьтлаа мартаж санаснаас болж хожуу оношлогдож, мэдэгдэх асуудал гарч байна. Өчигдөр автобус баазын жолооч хүний онош батлагдсан. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарлаж авсан бөгөөд энэ хүний ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, хоёрдогч хавьтлуудыг тусгаарлах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Тус автобус бааз 500 ажилтантай. Тэднээс жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан бол бусад 400 гаруй ажилтнаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад үргэлжлүүлэн шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдаж байна.

Халдварын батлагдсан тохиолдол гармагц хавьтал болсон хүнийг маш богино хугацаанд илрүүлэн авч, үргэлжлүүлэн танддаг. Энэ үйл явц үргэлжилж байгаа.

Хэн ч байсан 7, 10 хоногийн өмнө уулзсан хүнээ толгой дараалан хэлэхэд хэцүү байх. Тиймээс бид аль болохоор хавьтал болсон хүнийг нь сануулах, хэлүүлэх тал ээр ажилладаг” гэв.

695
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл