нийгэм

Зээрийн сүргийг хотоос гаргаж, уул руу нь туухаар ажиллаж байна

Таны сэтгэгдэл

Нийслэлийн суурьшлын бүсэд зээрийн хоёр сүрэг өчигдөр орж ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Налайх, Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн туужээ.

Үүнээс гадна Айдсын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийг өнөөдөр хотоос гаргахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. Эдгээр зээр ууланд цас их  унаснаас үүдэн идэш тэжээлийн хомсдолд орж, сөл дагасаар нийслэлд иржээ. Өлзийт хорооллын хойт уулсаар дамжин Био комбинатын урд ам нэлээд тарсан тэдгээрийг зээрийг цуглуулахад багагүй бэрхшээл учирч буй. Өөрөөр хэлбэл, зээрүүд хэдэн хэсэг тасран тархжээ. Байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс зээрийн сүргийг гудамжны нохой хийгээд хүмүүс авлахаас урьтаж хотоос гаргахаар шуурхайлан ажиллаж байна. Зээрийн сүргийг уул руу буцаасан байхад нэмэлт өвч тэжээл тавьж өгөлгүйгээр байгалийнхаа жамаар амьдрах чадвартай гэнэ. Хамгийн гол нь иргэд ан амьтдаа хайрлаж, идэх хоол, хүнсийг нь үлдээхийг судлаачид уриалсан билээ.

701
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл