нийгэм

Бүх төрлийн зээлийн үндсэн болон зээлийн хүүг зээлдэгчийн хүсэлтээр 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлууллаа

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж байна.

Засгийн газраас бүх төрлийн зээлийн үндсэн болон зээлийн хүүг зээлдэгчийн хүсэлтээр 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлууллаа. Ингэж хойшлуулахдаа хүүг нэмэгдүүлэхгүйгээр, зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нийцүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Дээрх шийдвэрт банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл ч хамрагдах юм. Түүнчлэн ипотекийн зээл ч энэ шийдвэрт хамаарч байгаа аж. Хэрэв үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахыг хүсвэл зээл авсан банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоонд хандан хүсэлт гаргах юм. Засгийн газрын дээрх шийдвэр энэ сарын 01-ний өдрөөс эхлэн хүчил төгөлдөр болж байгаа аж. 

665
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл