нийгэм

Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

Таны сэтгэгдэл

Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.    Уг арга хэмжээ нь  арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.    

Иймд харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Шөнийн 01:00 цагаас эхлэн Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг эрчимжүүлж эхэлсэн. Тиймээс иргэд гадуур хөдөлгөөнд оролцохгүй, гарахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай.

Энэ арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна” хэмээн онцлов.

676
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл