нийгэмОнцлох

Нэг настай эмэгтэй хүүхэд нас барсан дуудлага 102 тусгай дугаарын утсанд бүртгэгджээ

0

Аравдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд нэг настай эмэгтэй хүүхэд нас барсан дуудлага, мэдээлэл өнөөдөр өглөөний 07:00 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгджээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Зарим хэвлэлд гарсан албан бус мэдээллээр охины эцэг, эх нь айлд очин хоноод тухайн айлдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Харин үүрээр сэртэл охин нь гэрт байхгүй байжээ. Хоёр цаг гаруй хайсны эцэст олоогүй учир цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсийн шуурхай албаныхан эрлийн ажиллагаа зохион байгуулахад алга болсон охин хэргийн газраас холгүй зайд осгосон байдалтай нас барсан байжээ.

Б.Хурцад оноосон ялыг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо

Өмнөх нийтлэл

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж Монголын ирээдүйг баллагсдын нэг

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм