нийгэм

Хамгийн хямд үнээр өөрийнхөө ур чадварыг олон улсад үнэлүүлэх боломжтой боллоо

0

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институттэй хамтран TOPCIT буюу Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтыг зохион байгуулах албан ёсны шалгалтын төвөөр ажилладаг.

Энэ удаагийн шалгалтыг 2020 оны 11-р сарын 09, 10-ны өдөр 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 2-ныг хүртэл явагдана.

Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчид мөн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллийн технологийн ажилтан албан хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг практик дээр үнэлэх зорилготой юм.

Шалгалтад тэнцсэн тэнцээгүй гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийт 1000 онооны асуултаас хэдэн оноо авснаас хамааран шалгуулагч өөрийн практик ур чадварын түвшинг 5 ангиллын дагуу тодорхойлох боломжтой бөгөөд ангилал тус бүр сертификат олгодогоороо давуу талтай.

Шалгалт англи хэл дээр явагддаг бөгөөд БНСУ, АНУ, Канад, Вьетнам, Филиппин, Тайланд, Франц, Герман, Малайз, Бельги, Монгол зэрэг  11 улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авах боломжтой. Мөн хамгийн өндөр оноо авсан хоёр шалгуулагч БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх байгуулагад зочлон 7 хоногийн хөтөлбөрт хамрагдан туршлага судлах боломжоор хангагдах юм.

Дашрамд дурьдахад өөрийн ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлж, сертификат гардан авах хүсэлтэй хүн бүхэнд зориулан шалгалтын төлбөрийг 50% хөнгөлж ердөө 25,000₮ болголоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг МТҮПаркын 11-327123, 95151531, exam@itpark.mn, мөн энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ.

Нийтийн тээвэрт амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавина

Өмнөх нийтлэл

Дэлхийн шилдгүүдийн ‘Diamond circus show’ амралтын өдрүүдэд болно

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм