нийгэм

Д.Номин-Эрдэнэ: Гэнэтийн бэлэг болгож цэцэг хүлээн авсан хүн бүрийн чин сэтгэлийн инээмсэглэл хамгийн “гоё”

0

АЗ ЖАРГАЛЫГ ТҮГЭЭНЭ” УРИАТАЙ “САРНАЙ ЦЭЦЭГТ МЭНДЧИЛГЭЭ” ХХК-ийн маркетингийн менежер Д.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. 

Тэрбээр анх тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд утсаар цэцэгний захиалгыг авч, өөрөө эзэнд нь хүргэн өгч үйлчилдэг байжээ. Ярилцлагын үеэр ” ЦЭЦЭГ ХҮЛЭЭЖ АВААД БАЯРЛАЖ БАЙГАА ХҮНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ҮЕИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН” хэмээн ажлаараа бахархан ярьсан юм.  Д.Номин-Эрдэнэ бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр “Сити” Их сургуульд суралцдаг бөгөөд өдгөө тус компанид удахгүй эзэмших мэргэжлээрээ ажиллаж байна. 

– Сайн байна уу. Таны хувьд хамгийн анх  аз жаргалыг бусдад түгээж захиалгын цэцгээ хүргэж өгдөг байсан талаар сонслоо. Тухайн үед ямар мэдрэмж төрж байсан нь сонирхолтой санагдаж байна?  

– Баярлалаа.  Тэгэлгүй яахав. “Аз жаргалыг түгээнэ” уриатай “Сарнай” цэцэгт мэндчилгээг сонгон үйлчлүүлэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хамгийн анх утсаар захиалга аваад, цэцгээ хүргэж өгч байсан үеэ бодохоор надад сайхан байдаг шүү. Аливаа ажлын анхны гараа хүн бүрт дурсамж болж үлддэг.  Анх цэцэг захиалгын дуудлагыг 19001950 мэдээллийн лавлахын оператор Ө.Анухун эгч авч  харин би жолоочтойгоо захиалгын цэцгээ хүргэж өгдөг байсан юм. Тухайн үед бага зэрэг эмээлттэй байсан ч  цэцэг хүлээж авах хүний өмнөөс догдолж байснаа санаж байна. Үйлчлүүлэгчдээ хэлэх үгээ замдаа бэлдээд сандарч байсан ч цэцэг аваад маш их баярлаж байгаа хүнийг хараад тэр эмээлт, сандрал тэр дороо л алга болж харин ч хамтдаа баярлаж “гоё” мэдрэмж төрж байсан. Би хүн баярлуулах дуртай. Ялангуяа  тухайн хүнд гэнэтийн байдлаар бэлэг барьж тэр мөчийг нь хамтдаа хуваалцаж, чин сэтгэлийн инээмсэглэлийг нь харж “кайф” авдаг даа.  

Ялангуяа  тухайн хүнд гэнэтийн байдлаар бэлэг барьж тэр мөчийг нь хамтдаа хуваалцаж, чин сэтгэлийн инээмсэглэлийг нь харж “кайф” авдаг даа

– Сайн байна уу. Таны хувьд хамгийн анх  аз жаргалыг бусдад түгээж захиалгын цэцгээ хүргэж өгдөг байсан талаар сонслоо. Тухайн үед ямар мэдрэмж төрж байсан нь сонирхолтой санагдаж байна?  

– Баярлалаа.  Тэгэлгүй яахав. “Аз жаргалыг түгээнэ” уриатай “Сарнай” цэцэгт мэндчилгээг сонгон үйлчлүүлэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хамгийн анх утсаар захиалга аваад, цэцгээ хүргэж өгч байсан үеэ бодохоор надад сайхан байдаг шүү. Аливаа ажлын анхны гараа хүн бүрт дурсамж болж үлддэг.  Анх цэцэг захиалгын дуудлагыг 19001950 мэдээллийн лавлахын оператор Ө.Анухун эгч авч  харин би жолоочтойгоо захиалгын цэцгээ хүргэж өгдөг байсан юм. Тухайн үед бага зэрэг эмээлттэй байсан ч  цэцэг хүлээж авах хүний өмнөөс догдолж байснаа санаж байна. Үйлчлүүлэгчдээ хэлэх үгээ замдаа бэлдээд сандарч байсан ч цэцэг аваад маш их баярлаж байгаа хүнийг хараад тэр эмээлт, сандрал тэр дороо л алга болж харин ч хамтдаа баярлаж “гоё” мэдрэмж төрж байсан. Би хүн баярлуулах дуртай. Ялангуяа  тухайн хүнд гэнэтийн байдлаар бэлэг барьж тэр мөчийг нь хамтдаа хуваалцаж, чин сэтгэлийн инээмсэглэлийг нь харж “кайф” авдаг даа.  

Ялангуяа  тухайн хүнд гэнэтийн байдлаар бэлэг барьж тэр мөчийг нь хамтдаа хуваалцаж, чин сэтгэлийн инээмсэглэлийг нь харж “кайф” авдаг даа

– Хайртай дотнын хүмүүсээсээ гэнэтийн бэлэг аваад талархан хүлээж авсан ямар тохиолдол сэтгэлд тань үлдсэн  байдаг вэ. Өөрийн таны хувьд олон удаа  хайр, хүндлэл, чин сэтгэлийн гэрч болж байсан нь гарцаагүй? 

– Би өөрөө залуу хүн учир бусдад хайр түгээж, таны хэлснээр аз жаргалын гэрч болж байснаараа бахархдаг. Санаанаас гардаггүй үйлчлүүлэгчид олон байдаг. Тухайлбал, нөхөр нь эхнэрээ гомдоочхоод “Сарнай” цэцэгт мэндчилгээгээр дамжуулан гэнэтийн бэлэг барьж, надад хүргэж өгөх үүрэг оногдсон юм. Нөхөртөө гомдсон эмэгтэй жоохон бухимдуу байгаа даа гэж бодож билээ. Тиймээс  нөхрийнх нь уучлалт хүссэн үгийг сэтгэлд нь хүртэл дайж, цэцгээ хүргэж байж миний зорилго биелэх байлаа. Захиалга өгсөн нөхөрт нь өөрийнхөө зүгээс ч мөн зөвлөгөө өгсөн. Тэгээд эхнэрийнх нь ажил руу очлоо доо. Зааж өгсөн хаягийн дагуу эхнэрийнх нь ажил дээр очоод хайсан юм. Тэгтэл нэг эмэгтэй бага зэрэг урвайсан байдалтай зогсож байсан. Явж очоод хэнийг хайж байгаагаа хэлээд үзье гээд очтол ашгүй цэцэгний эзэн байж таарсан. Ингээд би нөхрийнх нь уучлалт хүссэн сэтгэлийн үг,  баглаа цэцгийг өгтөл эхнэр нь баярласандаа нүднээс нь нулимс гарч, надад болон манай хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байсан нь санаанаас гардаггүй юм. Тухайн үед эхнэр нь хэдий гомдсон байсан ч үйлчилгээг бүрэн дүүрэн авсан болохоор сэтгэл нь маш их хөдөлсөн байсан. Яг энэ мөчийг харж мэдрэх нь манай хамт олны  хүсэл бас зорилго оршдог. 

Тухайн үед эхнэр нь хэдий гомдсон байсан ч үйлчилгээг бүрэн дүүрэн авсан болохоор сэтгэл нь маш их хөдөлсөн байсан. Яг энэ мөчийг харж мэдрэх нь манай хамт олны  хүсэл бас зорилго оршдог

MASS.mn - "САРНАЙ" ЦЭЦЭГ ХҮРГЭЛТ 24 ЦАГИЙН ТУРШ ХААНА Ч АЗ ЖАРГАЛЫГ ТҮГЭЭН  ҮЙЛЧИЛЖ БАЙНА
No description available.

– Хэдхэн жилийн өмнө бид цэцгийг зөвхөн тэмдэглэлт баяраар хайртай дотнын хүмүүстээ бэлэглэдэг гэж ойлгодог байлаа. Гэвч өнөөдөр манай улсад цэцгийн соёл маш их дэлгэрч, иргэд ч гоо зүйн мэдрэмжтэй болж байгаа нь сонголтоос нь харахад ажиглагддаг. Энэ талаар юу гэж боддог вэ? 


– Тийм шүү. Иргэд сүүлийн үед цэцгийн соёлд суралцаж үүнийгээ дагаад гоо зүйн мэдрэмжтэй болж, сонголтоо нямбай хийдэг болсон. Зөвхөн эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэдэг гэсэн ойлголт байсан бол одоо харин ч хайртай залуудаа, ханьдаа, хүндэлж биширдэг хүмүүстээ цэцэг өгөх нь элбэг. Түүнчлэн өмнө нь хэн нэгэндээ цэцэг бэлэглэе гэж бодоход зөвхөн улаан сарнайгаар төсөөлдөг байсан бол одоо маш олон төрлийн цэцэгнээс сонголтоо хийх бүрэн боломжтой. Мөн өөртөө билэгдэл агуулсан таримал цэцгээс сонголтоо хийж найз нөхөд, хамт олондоо ажлын амжилт хүсэж бэлэглэдэг.

Бидний хувьд зөвхөн тэмдэглэлт баяр гэлтгүй бусад өдрүүдээр ч мөн адил үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийн дагуу өдөр тутамд тохиох баярлаж талархсан,  гомдоосон нэгнээсээ уучлалт хүсэх, шинэ мэндэлсэн хүүхэд, амаржсан эхнэртээ бэлэг барих зэрэг хүний амьдралд тохиох олон гайхалтай үйл явдлын гэрч болж, үйлчлүүлэгчдийнхээ баяртай гунигтай мөчийг хуваалцдаг захиалга ихтэй өдрүүд өнгөрдөг.

Тиймдээ ч  Сарнай цэцэгт мэндчилгээгээр дамжуулан олон төрлийн цэцгийн баглаа,  бэлэг дурсгалын зүйлс, ном, амтат школад, дарс зэргийг амьд цэцгийн олон төрлөөс сонголтоо хийж хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг барьсаар байна. 

Зөвхөн тэмдэглэлт баяр гэлтгүй өдөр тутамдаа баярлаж талархсан,  гомдоосон нэгнээсээ уучлалт хүсэх, шинэ мэндэлсэн хүүхэд, амаржсан эхнэртээ бэлэг барих зэрэг хүний амьдралд тохиох олон гайхалтай мөчид цэцэг бэлэглэх болсон

– Чин сэтгэлийн үгээ дайж, цэцэг хүргүүлж гэнэтийн бэлэг барихын хажуугаар нэрээ нууцалсан захиалга их ирдэг үү? 


– Манай “Сарнай” цэцэгт мэндчилгээгээр үйлчлүүлж, захиалга өгч байгаа хүмүүсийн багагүй хэсэг нь нэрээ нууцалж захиалга өгдөг.  Энэ нь мөн л цэцгийн соёлын бас нэгэн хэлбэр гэж би боддог.  Залуучууд “краш” гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл сүүлийн үед крашдаа зориулан нэрээ нууцалж олон залуучууд захиалга өгдөг. Харин цэцэг хүлээж авсан тухайн хүн нэрээ нууцалж өөрт нь цэцэг илгээсэн  залуу аль эсвэл бүсгүйг хэн бэ? гэдгийг мэдэхийг маш их хүсдэг. Биднээс нэрийг нь асуудаг ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр хэлэх боломжгүй гэдгээ тайлбарладаг юм. Нэрээ нууцалсан захиалгыг хүргэж өгөхөд цэцэг хүлээж авч байгаа хүн баярлахын хажуугаар хэн юм бол гэсэн асуултын тэмдэг өөртөө тавьдаг нь сонирхолтой бас хөгжилтэй санагддаг. 

Сүүлийн үед крашдаа зориулан нэрээ нууцалж олон залуучууд захиалга өгдөг

– Сонголтоо зөв хийж хайртай хүндээ гэнэтийн бэлэг барих нь хайрын баталгаа  болдог гэж миний хувьд боддог.  Танай хамт олны зүгээс захиалга өгч байгаа хүмүүст сонголтоо хийхэд нь тусалж, зөвлөгөө өгч  тусалдагт үйлчлүүлэгчид ам сайтай, талархан хүлээн авч байна? 


– Баярлалаа. Манай “Сарнай” цэцэгт мэндчилгээ өнгө алагласан цэцгийн баглааг таны чин сэтгэлийн үгстэй мэндчилгээний хамт 24 цагийн хаана ч байсан хүргэж өгч үйлчилдгээрээ давуу талтай.  Мөн цэцгийн хамтаар бамбарууш, школад, дарс зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийж, баглаа, амьд цэцгийн хамт захиалах боломжтой. Бид үйлчлүүлэгчиддээ өдөр бүр шинэ цэцэгсээс сонголтоо хийх боломжийг олгохын зэрэгцээ утсаар болон онлайнаар захиалгаа өгсөн хүмүүст сонголтыг нь хийхэд тусалж зөвлөгөө өгдөг. Захиалга өгсөн мөчөөс гэнэтийн бэлэг эзнийхээ гар дээр очих хүртэл бид цогц үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Хөдөө орон нутаг, хилийн чанадаас ч бидэнтэй холбогдож захиалга өгөх хүмүүс нэмэгдсэн. Тиймээс Сарнай цэцэгт мэндчилгээний хамт олонд итгэж, сонгон үйлчлүүлдэг та бүхэнд баярлалаа гэж энэ ташрамд хэлье. Өнгө алагласан цэцэгс дунд, хайртай дотнын хүмүүсийнхээ чин сэтгэлийн үгийг хүлээн авч, талархаж байгаа хүн бүхнийг хараад эрч хүч авдаг юм. Бид Аз жаргалыг бусдад түгээгээд буцаагаад аз жаргалыг хүлээж авдгаараа бахархдаг даа. 

Захиалга өгсөн мөчөөс гэнэтийн бэлэг эзнийхээ гар дээр очих хүртэл бид цогц үйлчилгээг үзүүлж ажиллаж байна

MASS.mn - "САРНАЙ" ЦЭЦЭГ ХҮРГЭЛТ 24 ЦАГИЙН ТУРШ ХААНА Ч АЗ ЖАРГАЛЫГ ТҮГЭЭН  ҮЙЛЧИЛЖ БАЙНА

– Тэгвэл Д.Номин-Эрдэнэ  хувь хүн талаасаа манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу.  Хичээл сургуулийнхаа хажуугаар  бусдад баяр баясгалан бэлэглэдэг сайхан ажлыг хийж байгаа нь бахархмаар. Хүсэл мөрөөдлийнх нь талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь…?  Их чөлөөтэй сэтгэж, шинийг санаачилдаг шиг санагдсан? 

– Маш их баярлалаа. Би одоо “Сити” Их сургуульд Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр суралцдаг. Төгсөх курсийн оюутан. Миний хувьд цаашид өөрөөсөө гарах ур чадвар, мэдлэгээ “Сарнай цэцэгт мэндчилгээ” компанидаа зориулж, олон сайхан хүмүүст аз жаргалыг бэлэглэнэ гэж бодлог.  Мөн гадаад улсад магистрт сурах хүсэлтэй, найз нөхөдтэйгөө хамтарч хувийн бизнестэй болох хүсэл, мөрөөдөлтэй. Тиймээс өдөр бүр шинийг эрэлхийлж бусдаас суралцсаар байна. 

– Ярилцсанд баярлалаа.  Ажлын амжилт хүсье. 

– Баярлалаа. 

Цэцэг захиалгын утас: 70079999

No description available.
No description available.

Ярилцсан сэтгүүлч Б.Мөнхцацрал

Ц.Элбэгдорж, Н. Энхбаярын хөвгүүд ялагдаж, М.Энхболдын охин, У.Хүрэлсүхийн хүргэн ялжээ

Өмнөх нийтлэл

Green is new COOL: Ногоорсон одууд

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Дэлгэрэнгүй нийгэм