Онцлохулс төр

Ийм хуурамч байж, элэнцэгийн чинь хулгайтай тэмцэх, төрөө цэвэрлэх вэ дээ!!!

0

Д.Хаянхярвааг “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилов. 
Жил хүрэхгүйн өмнө л МАН-ын одоогийн удирдлагууд болох У.Хүрэлсүх, Д,Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар тэргүүтнүүд өмнөх удирдлагууд болох М.Энхболд,Д.Хаянхярваа…. нарыг Монголын төрөөс үтэр түргэн зайлуулахыг шаардаж, сүрт жагсаал хийж, түүндээ ард түмнийг уриалан дуудаж байлаа. Намынхаа хулгайчуудтай тэмцэж буй халуун эх оронч У. Хүрэлсүх, шударга 5 гишүүнээ дэмжиж, хөхөө өвлийн хүйтэнд дагжиж зогссон ард түмний итгэл сэтгэл ийм хямдхан, адаглаад сохор зоосны үнэгүй ажээ.
Намынхаа хулгайч нартай ард түмэнтэйгээ нийлж тэмцэж буй дүр эсгэсэн ШУДАРГУУД заналт дайсантайгаа хөшигний араар аль эрт тэвэрэлдчихсэн, бүр Монголын эрдэс баялгийн жолоог тэдэндээ бэлэглэж байна. Д.Хаянхярвааг захирлаар нь томилж буй “ Эрдэнэс Монгол” бол Монгол улсын стратегийн бүх ордын толгой компани. Нөгөө Эрдэнэс Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Салхит, Асгат, Багануур, Шивээ-Овоо бүгд энд харьяалагдаж буй. Тэгэхээр өнгөрсөн өвлийн “шударга 5 гишүүн”-ий жагсаал зүгээр л ЖҮЖИГ. Ард түмнээ хууран мэхэлж, ар хударгаар нь эрх мэдэлд хүрэх гишгүүрээ л болгосон төдий. Ард түмний нүдэн дээр нэг л их тэмцсэн, ялсан баатрын ялгуусан дүрүүд. Харин намын байрандаа орохоороо хундага тулгаж, хүзүү сээрээрээ тэврэлдэж, хулгайлж, хуйвалдсан бүлэглэл байдгийг миний ард түмэн хожуу ч гэсэн мэдэж ав даа!!!


Нам доторхи бүлэг ,фракциуд эрх мэдэл булаацалдахдаа жирийн ард түмнийг хувааж талцуулж, худалдаж, хууран мэхлэдэгээ л болих хэрэгтэй. Бас хулгайч нартай нэг намд толгой хоргодчихоод, өөрсдөө адилхан хулгайч байж, хулгайч нартай тэмцэнэ гэж худлаа попрохоо больчихооч!!! Өмнөөс нь ичиж үхлээ. Загасны ой санамжтай тэднийг мартсан гэж бодоо юу?
Д. Хаянхярвааг Дарханы Засаг дарга байхад Хонгор сумын төвд Цианитаар алт угааж, сумаараа хордож , хүмүүсийн биеэр гарсан тууралтыг “хамуу” болгоод замхаруулж байлаа. Олон хүн хорвоог орхисон. Дараа нь Д.Хаянхярваа хүний хөгжлийн сая төгрөгийг тойргийнхоо ахмадуудад тарааж, УИХ-д сонгогдож байсан дуулианд холбогдож байсныг дурьдах ч илүүц. Эцэст нь нам дамжсан мөнгөний бүлэглэлээс хүсээд буй шударга ёсоо горьдсны ч хэрэггүй. Бүгд адилхан.
Сэтгүүлч Б.Отгон 2020.10.12

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг шалгаж дуусчээ

Өмнөх нийтлэл

Алслагдсан хороодын хүүхдүүдэд зориулсан 200 автобусны эхний ээлж орж ирлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Дэлгэрэнгүй Онцлох